Main » 2011 » есдүгээр сар » 19 » Өнөөгийн Монгол Пакистан улстай эн зэрэгцэхүйц гэжээ
1:21 PM
Өнөөгийн Монгол Пакистан улстай эн зэрэгцэхүйц гэжээ
 

БНХАУ-ын хэвлэл, мэдээллийн салбарт тэргүүн эгнээнд бичигддэг "Синьхуа" агентлаг өнгөрсөн даваа гарагт албан ёсны вэб хуудастаа манай улсын тухай сонирхолтой хийгээд эмгэнэлтэй булан байршуулжээ.

Хятадын хэрэглэгчдийг оруулахгүйгээр нэвтэрсэн иргэдийг тооцвол ойролцоогоор гурван сая гаруй хэрэглэгч уг нийтлэлийг уншсан байх юм. Тэд бидний тухай ийн бичихдээ "Архины хэрэглээнээс үүдэж мөхлийн ирмэгт ойрхон байгаа бидний бяцхан хөрш" хэмээн тодорхойлсон байна.

Мэдээж энэ бүхэн оргүй зүйл биш. Баримтын хувьд сүүлийн 70 гаруй жилд болсон үйл явдлыг хураангуйлан багцалжээ. Эргэцүүлэл гэмээр уг нийтлэлээ хятадууд тун уран сайхны аргаар илэрхийлсэн байгаа нь уншихад нэгийг бодогдуулахгүй байхын аргагүй юм.

Эхлэл

Эрдэнэчимэг З6 настай, архи нэлээд хэрэглэдэг бэлэвсэн эмэгтэй. Хоёр хүүхдийн хамт амьдарна. Тэрбээр амьдралын боломжоо дээшлүүлэхээр таван жилийн өмнө нийслэлийг барааджээ. Гэвч түүний амьдралд ахицтай өөрчлөлт гарсангүй.

Мөнгө олохын тулд ундааны сав, таглаа цуглуулж амьдралаа залгуулах энэ эмэгтэй бидний "бяцхан" хөршийн ард түмний хамгийн энгийн жишээ.

Одоогоос 70 гаруй жилийн өмнө бүрэлдэн бий болсон коммунист засаглалаасаа 1990-ээд оны эхээр салснаас хойш тус улс үндсэндээ балран доройтсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тооцоолоогүй бодлого, хүн амын харилцан бус төвлөрлөөс үүдэж Азийн хамгийн ядуу орнуудын эгнээнд бүл нэмжээ.

Гэхдээ энэ бүхний цаана шалтгаан бий. Тэр бол архи. Улаанбаатар хотод ажил хийдэг иргэдийн тоо архичдаасаа хэтрэхгүй. Ойролцоогоор хүн амынх нь 30 гаруй хувь нь архидалтад, мөн 60 гаруй хувь нь ядууралд нэрвэгдсэн. Ядууралд хүргэсэн хэд хэдэн шалтгаан байдгийн нэг нь нийгмээс шалтгаалсан архины хэрэглээ.

Тус улсад архи, согтууруулах ундааны үнэ харьцангуй хямд төсөр байхын хэрээр архидалт газар авчээ. Монголчуудын дийлэнх нь нийслэлдээ төвлөрөх бөгөөд ажилгүйчүүдээр дүүрсэн "эртний Шанхай" гэж хэлж болох юм.

Цаг уурын байдал туйлын тогтворгүй. Өвлийн улирал тэдний амьдралд хамгийн хүнд нөлөөлдөг. Хамгийн хүйтэн үедээ -25 цельс хүрдэг нь хатуу, ширүүн уур амьсгалыг илтгэнэ. Улаанбаатарын дулааны шугам түшиглэж амьдрах н.Отгонжаргал, н.Энхцэцэг нар 18 нас ч хүрээгүй. Тэд өнгөрсөн оны гуравдугаар сарын 9-нд оромжиндоо ирэхэд бидний сурвалжлах хэсэг таарсан юм.

Гэр бүлийн амьжиргаанд зарцуулах төсөв нь тэдэнд хүрэлцэхгүйгээр барахгүй мөнгөний эрэлттэй алхам тутамдаа таардаг байна. Тийм ч дулаахан биш жижигхэн байшиндаа амьдардаг энэ хоёр эмэгтэйгээр Улаанбаатарчуудын амьдралыг төсөөлж болох юм. Үйлдвэрлэл, баялгын бүтээн байгуулалт бүхэлдээ зогссон гэх энэ улсад иргэдийнх нь боловсролын түвшин харьцангуй өндөр хэдий ч нийгэмд үзүүлэх тус нэмрийн хувьд туйлын хангалтгүй.

Амьжиргааны түвшин, хэмнэлийн хувьд Пакистаны Шах Мансоорын оршин суугчидтай дөхөж очно. Талибаны Шах Мансоор бол 1.9 сая оршин суугчтай, цагаачдын орогнодог хамгийн том суурин газар билээ. Дайнгүй Улаанбаатарын амьдрал, тэднийхтэй тун төстэй юм.

Тэд манай улсыг дундад Азийн Пакистаны бөглүү сууринтай жишсэний дээр талибуудын амьжиргааны зардал, эдийн засгийн чадамжийг ч мөн биднийхтэй харьцуулжээ. 20 гаруй сая хүн амтай Пакистанд өнгөрсөн 80 жилийн турш дайны гал дүрэлзэн асч байгаа. Тиймдээ ч нийгэмд тайван, эмх замбараатай амьдралыг мартаад нэгэн зууныг элээсэн тэд Монгол Улстай бодит байдалд дөхөж очих хамгийн том харьцуулалт билээ.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын тусламж дэмжлэгээр амьдарсан тус улс 1.6 сая хүнээ дайны уршгаар алдсан байдаг. Улаанбаатар, Шах Мансоорыг бодоход жижигхэн боловч аж амьдралын хувьд гэлтгүй эдийн засгийн чадамжаар эн тэнцдэг. Парламентын засаглалтай Монгол Улс ядуурлаараа 1997 он гэхэд "Азийн цээжинд дахин нэг Бангладеш" төрсөнтэй адил хэмжээнд яригдаж байлаа.

Нийтлэлийн төгсгөлд "Синьхуа" агентлагийн "Хүмүүсийн эргэн тойронд" аж амьдралын нийтлэл энэ удаад тарчиг амьдралаараа дэлхийд танигдсан Монгол Улсыг онцоллоо" хэмээсэн байх. Бидний Монголчууд дэлхийд нэр алдраа цуурайтуулсаар хэдэн зууныг үдсэн ч эргээд мартагдаж эхэлж байгаа нь энэ мэт "хөндөх сэдэв"-ийн сэжүүр болж байгаагаас харагдах биз.

 
Views: 523 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 3
hugshuun goy nertei site bna. ucoz deer .tk domainaa DNS-r ni holbochihwol deer bh. my tuslaltsaa hereg bolwol heleerei. maileer holboo bariarai

IP хаяг :49.156.1.2· 2011/09/19 2:11 PM PM

beatbox_battle
mail chin ym

IP хаяг :114.31.71.77· 2011/09/19 3:04 PM PM

ataarhaj bga muu novshnuud

IP хаяг :183.75.209.20· 2011/09/19 2:03 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]