Main » 2011 » есдүгээр сар » 18 » НАСА хоёр нартай гариг нээв
10:49 AM
НАСА хоёр нартай гариг нээв
 АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хоёр нартай нарын аймгийн гариг нээсэн байна.  Кеплер телескопын тусламжтайгаар илрүүлсэн гаригийг "Кеплер-16Б” гэж нэрлэжээ. "Оддын дайн” кинонд гардаг Tatooine-тай төстэй гариг дээр амьдрал байхгүй гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Асар том "Кеплер-16Б” хүйтэн хийн бүтцээрээ Санчир гаригтай адил гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тус гариг дэлхийгээс 200 гэрлийн зайд оршдог ажээ. "Кеплер-16Б” гаригийн хоёр нарны масс  дэлхийн нарнаас даруй 69 ба 20 хувиар бага бөгөөд гадаргуу дээрх температурын хэмжээ -73 -101 хэм гэнэ. Тус гариг 229 хоногт хоёр нарыг тойрон эргэдэг бөгөөд Бархасбадь гаригийн тойрог замын урттай тэнцүү гэнэ. НАСА галактикаас дэлхийтэй төстэй гариг нээхийн тулд 2009 онд Кеплер телескопыг суурилуулсан. Хоёр нартай гариг нээсэн тухай мэдээ "Science” сэтгүүлийн баасан гаригийн дугаарт нийтлэгдсэн байна.
Views: 529 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]