Main » 2011 » есдүгээр сар » 26 » Нэг хоногийн 31 сая төгрөгийн үнэтэй буудал Монголд нээгднэ
4:37 PM
Нэг хоногийн 31 сая төгрөгийн үнэтэй буудал Монголд нээгднэ
 

Та бидний нэрлэж заншсан заазууран барилга буюу  "Sky tower” энэ 10 дугаар сарын 1нд нээлтэй хийх гэнэ. Sky tower- ын талаар нэлээдгүй олон таавар байдаг зарим нэг нь Хилтон зочид буудлын монгол  дахь салбар гэж байхад нөгөө хэсэг нь Х ерөнхийлөгч Н.Энхбаярын зочид буудалч гэх нь бий. Ер нь л барилга баригдаж эхлэснээс хойш монголчууд ихээхэн ам муутай байсан санагдана. Цэвдэгтэй газар барчихсан удахгүй нураана,засгийн газрын ордны өөдөөс харчихсан яг заазуур шиг хятадуудын далд бодлого ч гэх шиг.
   Өдрөөс өдөрт өнгө нэмж буй хотын маань  жавхааг нэлээдгүй нэмээд байгаа олон барилгын нэг  яахын аргагүй болоод байгаа. Орчин үеийн архитектурын шийдэл зэргээс нь харвал маргах аргагүй юм. Тэгвэл энэ зочид буудал маань дотроо "солонгос,япон,европ хоолны зоогийн газартай, бассен, лаунж ” гэх зэрэг дээд зэрэглэлийн үйлчилгээ буюу дэлхийн төвшинд үйлчлэх үйлчилгээг бүрэн хангасан зочид буудал болж байгаа ажээ. Дотрох бүхий л эдлэл нь алт,мөнгө бөгөөд хамгийн үнэтэй өрөө нь гэхэд монгол мөнгөөр тооцвол ойролцоогоор хоногийн 31 сая төгрөг гэнэ. Ажилчдынхаа хувцасыг гаднаас хүн нэг тус бүрчлэн захиалч авчруул байгаа ба хэрэглэгчдээ хаан хатан шиг байлгахын тулд ажилчдаа хоёр, гурван сарын өмнөөс үйлчлүүлэгчтэй хэрхэн харьцах,эдлэл хэрэглэлд яаж хандах,хэрхэн үйлчлэх, мэргэжлийн үг хэллэг гээд бүхий л зүйлийг зааж байгаа юм байна. Sky tower- ын ажилчдын ихэнх нь хоёр хэлтэй бөгөөд англи хэлээр чөлөөтэй ярьдаг мөн нэмэлт японч юм уу солонгос гэх зэрэг бусад хэлний мэдлэгтэй хүмүүс ажиллах юм гэнэ.
  Гаднаас ирсэн томоохон зочид төлөөлөгчдийн нүүрийг тахлах нэгэн шинэ зочид буудалтай болж байгаа нь яамайдаа.

 
 
Views: 495 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]