Main » 2011 Наймдугаар сар 24 » Нэг тонн жинтэй болох мөрөөдөлтэй бүсгүй
8:12 AM Нэг тонн жинтэй болох мөрөөдөлтэй бүсгүй | |
Нэг тонн жинтэй болох мөрөөдөлтэй бүсгүй
32 настай америк бүсгүй Сьюзен Эман биеийнхээ жинг илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг тонн хүргэхийг мөрөөдөж буй гэнэ. Үүнийхээ төлөө тэрбээр өөрийгөө таргалуулах төрөл бүрийн хоол хүнсээр байнга бордож байгаа бөгөөд одоогоор мөрөөдлийнхөө гуравны нэгд хүрээд байгаа юм. Сьюзены жин 330 кг. Хүссэн хэмжээгээр жингээ нэмэхийн тулд өдөрт хоол хүнснээс авч буй илчлэгийн хэмжээг 20 мянган калорий болгох ёстой аж. Уг нь Сьюзен манай гаригийн хамгийн хүнд жинтэй бүсгүй. Гэхдээ энэ амжилт нь түүнд хангалттай санагдахгүй байгаа бөгөөд өөр хэн нэг нь эвдэж чадахааргүй тийм хэмжээнд хүрч байж санаа нь амарна гэжээ. Үүний тулд тодорхой төлөвлөгөө ч гаргасан гэнэ. Тэрээр мөн хэт тарган хүмүүст зориулсан хувцас сурталчилдаг загвар өмсөгч юм байна.
| |
|
Total comments: 0 | |