3:10 PM Нэгдүгээр сургуулийн гурван сурагч кокаин хэрэглээд баригджээ | |
Манай оронд сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэдэг хүмүүс олширч байгаа. Зарим байгууллагын авсан судалгаагаар 1200 орчим хүн хэрэглэдэг гэсэн тоо бий. Нэгэнт ийм хэмжээний хэрэглэгч байхад нийлүүлэлт байж л таарна. Үүнийг хийхийн тулд жил бүр Дархан, Эрдэнэт, Булганы нутаг руу гарч намуу цэцэг, олсны ургамал түүдэг. Уг нь үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр цагдаагийн байгууллагаас дээрх ургамлуудыг шатаадаг аж. Гэсэн ч үр нь салхиар туугддаг ургамал учраас хаана ч ургах боломжтой. Тухайлбал, бөмбөгөр болон засгийн газрын ордны ойролцоо ургаж байсан тохиолдол бий. Эдгээр ургамлыг технологийн дагуу түүж хатаавал хоёрдугаар зэргийн хар тамхи болдог. Харин нэгдүгээр зэргийн хар тамхи нь героин, гашиш, кокайн, опиум хэрэглэнэ. Гэтэл саяхан нэгдүгээр сургуулийн гурван хүүхэд кокаин хэрэглэж байгаад баригдсан. Тэгэхээр Монголд хар тамхины наймаа ул сууриа тавиад амжсан нь тодорхой. Энэ жилийн хувьд гэхэд л хоёр гурван баг гарч намуу цэцэг, олсны ургамал түүж авсан сурагтай. | |
|
Total comments: 0 | |