5:48 PM Нэвтрүүлэгч Б.Уранчимэг Америкт ТВ студи ажиллуулан цахиур хагалж байна | |
Монголын үндэсний телевизийн нүүр царай болж явсан нэвтрүүлэгч Б.Уранчимэг сураг алдраад байсан. Харин тэрээр өдгөө Америкт UMON TV студийн продюссерээр ажиллаж хүний нутаг, гүний хошуунд нутаг нэгтнүүддээ интернэтийн орон зайгаар дамжуулан мэдээлэл хүргэх үйлст зүтгэдэг гэнэ. Түүнийг манайхан хүүхэд залуучуудын үзэх дуртай "Үдшийн хэмнэл" нэвтрүүлгийн анхны хөтлөгч, "Цагийн хүрд"-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь сайн мэддэг. Мөн тэрээр үзэгчдийг байлдан дагуулж байсан "Халтар царайт", "Ошин", "Анхны хайр" зэрэг олон ангит киноны гол дүрүүдэд дуу оруулсан билээ. Ийнхүү хийж бүтээснээр элбэг учир нэвтрүүлэгч Б.Уранчимэгийн орон зай илтэд мэдрэгдэн, сураг тавигсдын тоог нэмдэг байсан биз. Ямартаа ч цэнхэр дэлгэцээр үдэш бүр тантай учран золгодог байсан нэгэн сайхан бүсгүй алсын Америкт UMON нэрт ТВ студийн продюссерээр ажиллан, мэргэжилдээ үнэнч яваа юм байна. | |
|
Total comments: 0 | |