1:39 PM “Next Center -T hulhi bas huuramch baraa | |
"Хамгийн хямд үнийг санал болгов” гэж рекламаа цацдаг "Next Center”-т зарагдаж байгаа брэндүүд албаны ёсных биш. Өөрөөр хэлбэл албан ёсны дистрибьютер биш л бол хуурамч бараа гэж тооцогддог. "Next Center”-т PANACONIC, LG, HITACHI, SHARP, MITSUBISHI, SAMSUNG, PHILIPS зэрэг "брэндүүд”-ийн цахилгаан бараа зарагддаг.
Тэгвэл "Next Center”энэ олон брэндийнхээ зөвхөн PANACONIC-той л албан ёсны гэрээтэй гэж менежер н.Гэрэлт-Од хэлсэн юм.
"Next Center”-ээс авсан зурагт тав хоногийн настай байжээ
Эдний бараа албан ёсных бишээс гадна чанаргүй. 8-р сарын 22-нд иргэн О.Лхагваа энэ төвөөс 989.000 мянган төгрөгөөр SAMSUNG брэндийн, D550 маркийн, 40 инчийн, 2011 оны загвар бүхий зурагт худалдан авчээ. Гэтэл зурагт нь тав хоноод эвдэрсэн байна. Хохирогч О.Лхагваа 9-р сарын 2-ны өдөр зурагтаа буцаан өгсөн байна. Өнөөдрийг хүртэл мөнгийг нь ч өгөөгүй, зурагтыг нь солиогүй, засаагүй байна. Ядаж засаад өг гэхэд 2011 оны загвар учраас засах тоног төхөөрөмж нь алга байна гэжээ. Бүр зурагт зарсан менежер н.Лхагваа гэх залуу нь энэ бол механик эвдрэл одоо яая гэхэв дээ гэж эвдэрхий зурагт зарчихаад эвдэрсэн шалтгаанаа хэрэглэгч руу бухжээ.
Ийнхүү хамгийн хямд үнийг байнга тогтоогч "Next Center”-ийн бараа чанартай бус гэдэг нь нотлогдлоо. Дэлхийн шилдэг брэндүүд жилийн 365 хоногийн 3-5 өдөрт нь л зад хямдрал зарлаж хэрэглэгчдээ баярлуулдаг болохоос "Next Center” шиг 365 хоногийн 365 хоногт нь хямдрал зарлаж, бид хэрэглэгчдээ л бодож хямдарлаа гэж хулхи бараагаа шахдаггүй.
Монгол улсын хувьд цахилгаан бараа болон эд зүйлсийг жинхэнэ болон хуурамчыг нь шалгах лаборатори байдаггүй учраас энэ мэт албан ёсны биш бараанууд манай улсад зарагдаж хэрэглэгчдийг хуурсаар байна.
| |
|
Total comments: 0 | |