Main » 2011 » 11-сар » 2 » Ноён Бондгор хөгжмийн зохиолч, дуучин Мөнхжаргалыг ам барьдаг гэж доромжилжээ
11:20 AM
Ноён Бондгор хөгжмийн зохиолч, дуучин Мөнхжаргалыг ам барьдаг гэж доромжилжээ

Зохиолын дууны ханхүү С.Жавхлангийн хуурай дүү гэх Ноён Бондгор сүүлийн үед олонд нэлээн танигдаад байгаа. С.Жавхлан ахыгаа дагаж олон хүнтэй танилцаж чамлахааргүй их найз нөхөдтэй болсон гэдэг. Саяхан нэгэн залуу дуучны төрсөн өдөрт Ноён Бондгор, хөгжмийн зохиолч Мөнхжаргал нар уригдан очсон аж. Ноён Бондгор ая дуугаа өргөөд дуусмагц, ая зохиогч дуучин Мөнхжаргал "чамайг би өмнө нь ер тоодоггүй байсан юм. Хоёр дуу бичиж байгаа, чамд өгнө” гэж амласан гэнэ. Тэгэхэд нь Ноён Бондгор зусарч нь аргагүй "баярлалаа, эгч ээ” гэж хэлсэн аж. Тэгээд Мөнхжаргал төрсөн өдрийн эзэнд зориулж шинэ дууныхаа анхны сонсогч болгосон гэнэ. Дуулахдаа понограмм тавьж байгаад дуулчихаад гараад явжээ. Тэгэхэд нь Ноён Бондгор "Зарим нэг авгай нар шиг ам барихгүйгээр "амьдаараа" ая дууны мэнд дэвшүүлье” хэмээн эгчийгээ бөхөс өндийв үү, үгүй юу муулаад авчээ. Залуу хүн байж ийм нохой зан гаргасанд тэнд байсан зарим хүмүүс сэтгэл дундуур үлдсэн гэнэ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 625 | Added by: beatbox_battle | Tags: дуучин Мөнхжаргалыг ам барьдаг гэж , Ноён Бондгор хөгжмийн зохиолч | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]