Main » 2011 » 11-сар » 22 » О.Пүрэвдулам эршүүд хоолойноосоо ичдэггүй гэв
10:07 AM
О.Пүрэвдулам эршүүд хоолойноосоо ичдэггүй гэв

Загварын ертөнцөд туршлага сайтай, фото моделийн чиглэлээр ч ажиллах чадвартай загвар өмсөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог О.Пүрэвдулам өдгөө ёстой л олны анхаарлын төвд байгаа. Кино, клип, реклам сурталчилгаанд тоглож гаршсан модель бүсгүйд хамтлаг байгуулж дуулах л дутсан юм байх. Тиймээс дуу хоолойноос илүү тачаангуй төрх үзүүлж, наалинхайтаж сурсан загварын хэдэн охидоор өөрийгөө хүрээлүүлэн "Catwalk” нэртэй хамтлаг байгуулсан нь энэ. Үнэндээ туяхан биетэй царайлаг бүсгүйн хоолой нэлээд эршүүд талдаа юм билээ. Ямартаа л, саяхан тоглосон "Керасис” шампунийнхаа сурталчилгаанд эв хав муутайхан ярьж буй түүнийг хараад зарим залуу эгээтэй л ухаан алдаж унаагүй аж. Харин энэ бүхнийг мэдэрсэн О.Пүрэвдулам "Би эршүүд хоолойноосоо ичдэггүй. Яг өөрийнхөөрөө, байгаа байдал минь энэ. Бусдад таалагдах гэж нялуун дуугараад яахав дээ” гэж эрсхэн хэлжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 673 | Added by: beatbox_battle | Tags: О.Пүрэвдулам эршүүд хоолойноосоо ич | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]