Main » 2011 » есдүгээр сар » 13 » Одгэрэл: Мөнгөгүй байсан ч хамаагүй...
8:12 AM
Одгэрэл: Мөнгөгүй байсан ч хамаагүй...

Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл сүүлийн үед загварын ертөнцөөс илүүтэйгээр дэлгэцийн бүтээлд хүч үзэх болсон. Түүний энэ алхам үзэгчдэд ч багагүй таалагдаж байгаа нь илт. Телевизийн шоу шүүж, кинонд тоглох болсноороо өөрийгөө олны өмнө нээсэн гэх топ маань өмнө нь нилээд дуугүй, бүрэг нэгэн байсан гэдэг. 16 настай жоохон охин анх загварын тайзан дээр гарч эхэлсэн цагаасаа л олны анхаарлыг татаж, ажил амьдрал нь бүгд бусдын нүдэн дээр ил байсан учир зарим нэг зүйл дээр зоригтой алхам хийхээс айдаг байснаа ч тэрээр хэлж байсан удаатай. Анх охиныхоо ааваас  салж байгаагаа зарлан багагүй шуугиан тарьсан ч тэрээр үүнийгээ "Би салж байна гээд сонинд өгсөн ярилцлагадаа хэлчихсэн. Тэгсэн чинь манай нөхөр араас нь үнэхээр салж байгаа гээд тодотгоод өгсөн. Тэрнээс биш сүртэй хэрүүл уруул хийж хэвлэлийнхэний бай болж салаагүй” хэмээн тайлбарлаж байсан юм. Мөн тэрээр "миний хамгийн их баяр гуниг, аз жаргалтай дурсамжууд маань нөхөртэйгөө байсан тэр он жилүүд” хэмээн дурсан ярьдаг. Харин ирээдүйд хэн нэгэнтэй амьдрал зохиохоор болвол "мөнгөгүй байсан ч хамаагүй сэтгэл татсан, түшигтэй хүнтэй амьдрана” гэж боддогоо саяханы нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Views: 480 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]