Main » 2011 » есдүгээр сар » 20 » "Одонцорууд" цагдаад томров
11:09 AM
"Одонцорууд" цагдаад томров
 

Өнгөрсөн баасан гарагийн орой 23 цагийн орчим "Богд Ар” хорооллын арын зам дээр "Бөөн залуус цагдаагийн алба хаагчийг боож унагаад зодоод байна” гэсэн мэдээлэл  ирэв. Энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар нэгдсэн арга хэмжээтэй байсан бөгөөд алба хаагчид нь энгийн хувцастайгаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж явахад архи ууж, дарвисан хэсэг залуус  агсам тавьж, бүлэглэн зодсон байна. Эдгээр залуус дотор олны танил, өөрсдийгөө "Од” гэж өргөмжилсөн залуус ч харагдаж байсан юм. Та бүхэн зурагнаас тэнд хэн байсныг харж байгаа байх.
 
   Сүүлийн үед Монголын нийгэм тэр чигээрээ архин далайд живж байна. Үүнийг ч БНХАУ-ын томоохон хэвлэл гэрчилэн хэллээ. Тэрээр биднийг "Архины хэрэглээнээс үүдэж мөхлийн ирмэгт ойрхон байгаа бидний бяцхан хөрш" хэмээн тодорхойлсон байна. Энэ үг гашуунч гэлээ үнэн. Бид энэ янзаараа цааш явбал архинаас болж мөхнө. Монголчууд эртнээс архийг цээрлэж ирсэн уламжлалтай. Монголын эртний зохиолд хүртэл "Балай их уувал өвчин биш үү, бахархан шунавал эргүү биш үү, балмад их согтвол газлуу биш үү” гэж анхааруулсан байдаг. Гэвч архинд дурлаж, архинд донтогчдийн тоо улам л нэмэгдсээр... Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагын дийлэнхийг агсам согтуу тавьсан дуудлага эзэлж байна. Шөнийн цагаар архидан согтуурч, ууж, идсэнээ зөв шингээж чадахгүй "Одонцорууд" хүртэл цагдаагийн байгууллагын ажилд хүндрэл учруулж, ганц нэгээрээ яваа цагдааг зодож танхайран гудамж талбайд үймээн дэгдээж байгаа нь харамсалтай. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Views: 602 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]