Main » 2011 » 12-сар » 5 » Одууд ямар ханштай байна?
12:25 PM
Одууд ямар ханштай байна?

Шинэ он, шинэ жил айсуй. Энэ үеээр Монголын сор болсон хамтлаг, дуучдын тоглолт шил шилээ даран тоглолтоо хийж байгаа нь үнээ өсгөх том шалтаг болдог билээ. Хаяанд ирээд байгаа шинэ жилээр хамтлаг, дуучид ямар ханштай дуулж, тоглох гэж байгааг сонирхуулж байна.

Залуусын дунд эрэлт хэрэгцээ ихтэй «Мотив» хамтлаг хоёр дуугаа сая төгрөгөөр дуулах бол «Киви» хамтлаг хоёр дуугаа хоёр саяар дуулахаар болжээ. «Хурд», «Харанга» зэрэг архагууд үнээ тогтоогүй байгаа бөгөөд ямар ч байсан залуу хамтлаг дуучдын үнийг нугалж дуулах сураг гарч байна.

Харин гавьяатууд болох Б.Сарантуяа, Т.Ариунаа нар хоёр саяас дээш үнээр дуулах бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд дуулах үнийг чимээгүйхэн тохирохоор болжээ. Дуучин ВХ, Outlaw, Take off  хамтлагууд сая төгрөгөөс буухгүй аж.

«Sync» хамтлагийн хувьд долоон зуун мянгаар дуулах бол «Ювертура» хамтлаг энэ ханш хавьцаа дуулах болов уу гэсэн таамаг байна.

Ноён Бондгор нэг орой сая төгрөгийн ханшаар дуулах нь ээ. Нийтийн дуучдыг СТА Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар хоёр саяар дуулах ханшаараа тэргүүлж байна. «Шуранхай»-н бүсгүйчуүд нэг саяар дуулах бол СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, Б.Болдбаатар, Д.Намсрайноров, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар тэргүүтнүүд сая гурван зуун мянгаас тохиролцох бол П.Идэржавхлан, Э.Төрмандах нар «Шуранхай»-тай үнээ ижил байлгахаар болжээ.

Хөрөнгө монгөтэй газрууд нь гавьяат С.Жавхланг шинэ жилдээ үнэ цохин дуулуулах бол «Тусгай салаа»-ны Дэндэв буюу жужигчин Эрдэнэбаяр хагас саяар дуулна гэжээ. Хөтлөгч нарын хувьд СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар найман зуун мянгаар хөтлөх бол телевизийн хөтлөгч нар болон хошин урлагийнхан таван зуун мянгаар нэг оройн арга хэмжээг хөтлөх аж.

 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 618 | Added by: beatbox_battle | Tags: Одууд ямар ханштай байна? | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]