Main » 2011 » есдүгээр сар » 20 » Ойгоос олдсон хүү
7:03 PM
Ойгоос олдсон хүү

Ойгоос олдсон хүү

Германы ойгоос өсвөр насны хүү олдсон тухай тус улсын цагдаагийн газар мэдээлжээ. Одоогоор хүүгийн хэн болох, хаанаас ирснийг тогтоогоогүй байгаа ч өөрийнх нь хэлж байгаагаар  тэр Их Британийн иргэн бөгөөд, ээжийгээ нас барсны дараа аавтайгаа хамт ойд нүүж ирэн амьдрах болсоор таван жил өнгөрсөн байна. Төрсөн өдөр, овгоо ч санахгүй байгаа Рей хүүг тус улсын цагдаа нар үнэнээ хэлж байгаа гэж үзэж байгаа ч хэл шинжээчид болон ДНХ-ийн шинжилгээгээр хүүг хаанаас ирснийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.
Таван жил Германы ойд амьдарсан хүүг Берлинд энэ сарын 5-нд хүргэн ирсэн. Харин аав нь хүүг олохоос өмнөхөн модноос унаж нас барсан хэмээн Рей ярьжээ.

Views: 528 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]