Main » 2011 » есдүгээр сар » 23 » ОЮУТОЛГОЙ ОЙЛГОМЖГҮЙ БОЛЛОО
6:20 AM
ОЮУТОЛГОЙ ОЙЛГОМЖГҮЙ БОЛЛОО

Оюутолгойн гэрээ дахиад л "олзлогдов”. Гэрээнд гарын үсэг зурснаас хойших хоёр жилийн хугацаанд Оюутолгойн орд хуучирч амжсангүй. Энэ зуур эл орд Монголын улстөрчдийг дэлхийд таниулах нэвтэрхий толийн үүргийг давхар гүйцэтгэж байх шиг. Яг одоо илгээгээгүй захидал болон түүнд барих хариуг тойрсон мэдэгдлүүд Оюутолгойг тойрон нисэлдэж байна. Захидлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар бичих үүрэг аваад байгаа бөгөөд энэ өдрүүдэд эхийг төлөвлөж суугаа нь лавтай. Энэ нь "Оюутолгой” ХХК дахь Монголын эзэмшлийн хэмжээг нэмэгдүүлж 50 хувьд хүргэх, нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар хэлэлцээний ширээнд эргэж суух Монгол Улсын Засгийн газрын урилга бөгөөд, хүлээн авагч нь мэдээж "Айвенхоу Майнз лимитед” болон "Рио Тинто Интернэйшнл Холдингс лимитед” компаниуд юм. Хараахан хүлээн аваагүй байгаа урилгынх нь хариуг Австралийн нэгэн сонин нийтэлж орхив. 

БАЙР СУУРИЙН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЛҮҮД ЭЦСИЙН ШИЙДВЭР БИШ

Монголын Засгийн газар "Хэлэлцээ хийнэ” хэмээж байгаа бол, "Айвенхоу Майнз”, түү ний стратегийн түнш "Рио Тинто”- гийн удирдлагууд хэлэлцээ хийхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн зөрүүтэй мэдэгдлүүд хэвлэлд зэрэг цэн нийтлэгдэж байна. Үүгээр Оюутолгойн эргэн тойронд нэн ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа боловч энэ нь эцсийн шийдвэр биш юм. Засгийн газрын хуралдаан ур жигдар болж, УИХ-ын Оюутолгойн асуудлаарх 57 ду гаар тогтоолын дагуу уг ордод цаашид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэхийг сайд нарт үүрэг болгосон билээ. Үүнээс хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн даваа гаригт "Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей "Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад үр шимээ үзүүлэх бөгөөд уурхайн хувьцаа эзэмшил болон ашгийн ногдлыг зохицуулж буй гэрээний нөхцлүүдийг өөрчл өх шаардлагатай гэж хувь цаа эзэмшигчид үзэхгүй байна” хэмээн мэдэгдсэн.

Цаг хугацааны хувьд ч, урилга аваагүй хүн уулзалтад очих эсэхээ урьдчилан зарлах нь бизнесийн ертөнцөд тийм ч боловсон үйлдэл биш байх. Одоогийн байдлаар (цаашид Монголын хувь нэмэгдэх эсэх асуудал нээлттэй) "Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч Монгол Ул сын Засгийн газар, 66 хувийг эзэмшиж буй "Айвенхоу Майнз”-тай байр суурийн томоохон зөрчилд орсон нь нотлогдож байна. Гэвч Монголын Засгийн газрын урилгыг гадаадын хөрөнгө оруулагч тал гардан аваагүй байгаа тул ноён Камерон МакРейн уламжилсан санааг албан ёсны шийдвэр гэж үзэхэд хараахан эрт байж ч болох юм. Тиймээс Ч.Хүрэлбаатар даргын бичих захидлыг хөрөнгө оруулагчид задлаад Оюутолгойн гэрээг хэлэлцээний ширээнээ буцаах урилгад дээрх зөрүүтэй мэдэгдлүүдээр цэг тавих боломжг үй.

50 ХУВИЙГ ЭЗЭМШИХИЙН ТУЛД ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР БУУЛТ ХИЙХ БОЛ

Оюутолгойн нийт орлогын 50 гаруй хувь нь хувьцааны ашиг, татвар, нөөц ашигласны татвар, хураамжийн хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт ногдож, иргэд хувь, хишиг хүртэж байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын тал "Оюутолгой” ХХК дахь эзэмшлийн 34 хувиа нэмэгдүүлэх эрхтэй. Үүний тулд, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх, эсвэл Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг өөрчлөх гэсэн хоёр хувилбар байгааг Засгийн газар гарц болгоод байна. Орд газрыг хувийн компани илрүүлбэл 50 хувийг эзэмших эрх төрд шилждэг байхаар хуульчлах нь уул уурхайн салбарт эрсдэл учруулах магадлалтайг хөрөнгө оруулалтын салбарын лообийчдын учирласнаар одоогийн 34 гэсэн хувь хэмжээг тогтоосон байдаг. Түүнчлэн Зас гийн газар хөрөнгө оруулагч талд гэрээ байгуулагдсанаас хойш шинээр батлагдсан өсөн нэмэгдэх роялтийн татварыг хүлээн авахыг санал болгохоор зүтгүүлэх юм.

Аливаа хэлэлцэгч өөрийн саналаа зөвшөөрүүлэх, эрх ашгаа хамгаалахын тулд хэлэлцээний ширээнд суудаг жамаар Оюутолгойн хөрөнгө оруулагчид Засгийн газрын урилгыг хүлээн авсан тохиолдолд байр сууриа хадгалахыг хичээх нь ойлгомжтой. Тэдний хувьд Монгол Улсын Засгийн газраас урьдчилан ямар нэгэн санх үүжилт шаардахгүйгээр 34 хувийг эзэмшүүлснээ дэлхийд байхгүй давуу тал хэмээн сурталчилдаг. Харин Засгийн газар тэднийг хэлэлцээний ширээнд суулгаж, дээр дурдсан хоёр саналаа зөвшөөрүүлэхийн тулд хариуд нь ямар буулт хийхээр зэхэж буй нь хамгийн их анхаарууштай сэдэв юм.

16 ХУВИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН БОСГОХ ВЭ

Хэрэв Монголын тал хэлэлцээнд амжилт олбол... гэж сайн амлахыг хүсэж байна. Чингэвэл "Оюутолгой” ХХКийн 50 хувийг эзэмших болбол, 34 хувь дээр нэмэгдэж байгаа 16 хувийн санхүүжилтийг хэрхэн босгох тооцоо, судалгаагаа хэр нухацтай хийсэн бол? Хөрөнгө босгох луужин аяндаа олон улсын хөрөнгийн биржийн зүг алхах чигийг заана. Гэвч... Дэлхийн санхүүгийн зах дээр Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд танигдаагүй, туршлага нимгэн, хөрөнгийн биржид үндэсний боловсон хүчин бэлтгэгдээгүй зэрэг эрсдэл биднийг угтаж таарна. Муу эс амлан өмнөх амжилтуудаа эргэн саная. Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдад нэлээд шахалт үзүүлсний эцэст зээлийн хүүг бууруулах, хувьцааг гурав дахь этгээдэд үл шилжүүлэх, давуу эрхийн хувьцааны асуудлыг тохирч, Хөрөнгө оруулалтын гэрээнд өнгөрсөн зургадугаар сард Монголын талын байр суурийн дагуу цөөнгүй өөрчл өлтүүдийг оруулж чадсан билээ.
Views: 503 | Added by: beatbox_battle | Rating: 4.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]