5:18 PM Олимпийн аваргаа доромжилсон долоо хоног | |
Өнгөрсөн долоо хоногт дотоодын спортын
ертөнц үйл явдлаар харьцангүй цөөн байлаа. Спрайт хөгжлийн лигийн
тоглолт үргэлжлэн явагдснаас гадна монгол бөхийн өргөөнд бүх цэргийн
наадам амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаагийн бүх цэргийн наадамд
хүчит 256 бөх барилдсанаас Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн
арслан Батчулуун түрүүлж Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн
арслан Мөнгөнбаатар үзүүрлэсэн. Энэ удаагийн бүх цэргийн наадмыг зохион
байгуулагчид барилдааныг цэвэр, шударга, найраагүй байлагахын тулд олон
арга хэмжээ авч байлаа. Тухайлбал бөхчүүд танхимын дотор талын суудалд
заавал суусан байх бөгөөд зөвшөөрөлгүй босож явахыг хориглож ам авч
байгаа бөхийн дуудан уулзахыг хориглож байлаа. Найраа наймааны хэл амаас
салахаа больсон монгол бөхийг цэвэр хүч чадлын талбар болгохын тулд
хүчин чармайлт гаргасан нь сайшалтай байсан юм. Хүчит бөхийн барилдааны
нэгийн даваанд 11 залуу бөх давсан бол, тэднээс дөрөв нь хоёрын давааг
гаталж гурвын даваанд гарчээ. Хилчний Б.Ядмаа, (Завхан) Б.Энхсайхан
(Говь-Алтай), Э.Оюунболд (Хэнтий), Сүлдийн Н.Эрдэнэчулуун нар аманд
очиж Эрдэнэчулуун, Оюунболд нар давсан байна. Хэнтий аймгийн харьяат
Энхтүвшингийн Оюунболд нас бага ч ирээдүйтэй залуу болохоо харуулж
гурван арсланг өвдөглүүлээд дөрвийн даваанд Пүрэвдагва арсланд аргагүй
туршлага дутан унав. Хоёрын даваанд Өвөрхангайн Гантулга начин
Өмнөговийн Идэрсүрэн арсланг бариа зөрөөн дээр тун төвөггүй орхиж
байлаа. Тунасан хоёрын барилдаан хэл ам дагууллаа Зургаагийн даваанд Архангайн У.Батгэрэл арслан, Увсын П.Бүрэнтөгс нарын барилдаан багагүй маргаан дагуулсан. Хоёр арслангийн барилдаан бараг зэрэг шахуу унасан. Харин цэцийн шийдвэрээр тэр дор нь Бүрэнтөгсийг давуулсан. Батгэрэл арслан талбай дээр дараагийн даваа эхэлтэл хүлээсэн боловч тусыг эс олов. Монгол бөхийн өргөөнд хуран цугалсан зарим нэг нь хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж хэл амаар доромжилж, ундаа усны сав шидэж бухимдлаа илэрхийлж байлаа. Мэдээж хөлийн цэц болон засуулууд хүн болохоор алдаа гаргаж болох ч бөхчүүдийн хичээж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг элдэв янзын ашиг сонирхолоор үгүй хийж болохгүй. Э.Бадар-Ууган алтан медлиа мөнгөөр авсан гэнэ үү? Хэдий энд яригдах зүйл өнгөрсөн долоо хоногт болсон уралдаан тэмцээтэй хамаагүй боловч дурьдахгүй байж болохгүй мэт санагдаж тоймдоо оруулж байна. Өнгөрсөн долоо хоногын эхээр "Өглөөний сонин”-ы сурвалжлагч Төгөлдөр гэгчийн бичсэн "Э.Бадар-Ууган улсын мөнгөөр алтан медль авсан уу” гэсэн гарчиг бүхий нийтлэл цахим хуудсуудын нүүрийг чимээд амжсан. Гарчигнаас эхлээд гайхшрал төрүүлсэн уг нийтлэлд Хятадууд боксын төрлөөр алтан медаль авахын тулд гол найдлага Зоу Ши Мины хүчтэй өрсөлдөгч П.Сэрдамбатай тохиролцсон гэнэ. Тэгээд хятадын тал Кубын багийхантай манайхныг зуучлан уулзуулж Э.Бадар- Ууганы алтан медаль авах асуудлыг тохирч бүр найранд орох мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс гарсан мэтээр бичжээ. Бид Боксчдын өгсөн ярилцлага болгоноос Эрдэнэт үйлдвэрийнхэнд баярлалаа гэсэн үг гарч байхыг, Эрдэнэт үйлдвэрийнхэн монголын олимпийн боксын холбоонд дэмжлэг туслалцаа үзүүлж байдгыг ч мэднэ. Монголын бокс өнөөдөр дэлхий, олимпийн аваргатай болоход тус үйлдвэрийн дэмжлэг туслалцаа их нөлөөлсөн нь ойлгомжтой. Тэглээ гээд энэ мэтийн худал цуурхал тарааж, спортыг дэмжигч тус байгуулгыг, монгол түмнийхээ хайр энэрлийг хүртсэн урдаа барьдаг тамирчнаа хий хоосон хардаж сэрдэж яаж болох билээ. Зүгээр нэг шуугиан тарихыг хичээж, оролдож байгаа тэр сэтгүүлч монголын шилдэг боксчид, дасгалжуулагчдийн нөр их хөдөлмөрийг зүгээр нэг ингээд доромжилж, үгүйсгэж болохгүй. Миний бие уг нийтлэлийг хоёр дахин уншаад ойлгох зүйл маруухан байлаа. Юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй, энэ тэндэхийн юм хамж ирээд нийлүүлээд тавьчихсан юм шиг. Бидэнд ирсэн баримтаар Э.Бадар-Ууганыг алт авахыг мэдээд эндээс мөнгөн аяга явуулж, тэгсэн Н.Түвшинбаярыг алтан медаль авахаар нь хоёр тамирчинг ялгагхгүй байхын тулд Бээжинд байдаг монголчуудаас мөнгөн аяга хайж явсан ч гэх шиг. Тэгснээ төгсгөлд нь "Хэрвээ Э.Бадар-Ууганы алтан медаль төрийн мөнгөөр ирсэн бол манай улсад Олимпийн наадмаас алтан медаль «авах» хэмжээний мөнгө байгаа нь бас л сайн хэрэг мэт…” гэж бичжээ. Энэ нөхөр юу бодож, юу нотолж хэлэх гэснийг миний бие дээр хэлсэнчлэн 2 удаа давтан уншаад ойгосонгүй. Амжилт гаргасан нэгнийхээ улыг шагайж элдэв янзын буруу зөрүү юм бичиж увайгүй авир гаргасан нөхөр, сэтгүүлч гэсэн үнэмлэх өвөртлөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэмий балай юм бичиж байгаад туйлаас харамсаж байна. 2008 оны олимпийн наадмаас манай тамирчин хэрхэн тулалдаж алтан медаль авсныг монголын ард түмэн бүгд харсан, үзсэн, бахрахсан. Тиймдээ ч манай тамирчин тухайн оныхоо дэлхийн шилдэг боксчин хүртэл болж байсан. Ийм байхад ийм маягийн юм сэтгэж бичсэн Төгөлдөр сурвалжлагчийн уран сэтгэлгээнд "сайн” дүн өгөх хэрэгтэй. Дээр нь энэ мэтийн дэмий зүйлийг өөрсдийн цахим хуудастаа уралдан шахуу байрлуулсан зарим нөхдийг хараад дэндүү ихээр гайхснаа төгсгөлд хэлээд энэ удаагийн тоймоо өндөрлүүлье. | |
|
Total comments: 0 | |