8:17 PM Олны танил эрхмүүдийн хүүхдүүд хаана юу хийж явна | |
Манай улсад байх тэргүүн баячуудын дийлэнх нь хүүхдүүдээ гадаадад сургаж, галуу, тахианы мах амсуулсан байдаг. Харийн нутагт юм үзэж, нүд тайлсан хүүхдүүд эхнээсээ эх орондоо эргэн ирж аав ээжийнхээ шийрийг хатааж, бизнест нь туслан өөрийнхөө карьерийг эхлүүлсэн байх юм. Ингээд тэднийг танилцуулъя. "МАК”-ийн захирал Б.Нямтайшир ганц хүүтэй. Хүүг нь Номтойбаяр гэх бөгөөд АНУ-д 1995-2001 онд бизнесийн удирдлагын ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн байна. Эх орондоо эргэн ирээд тагнуулд ажиллаж байгаад 2009 онд Германд инженер, эдийн засгийн чиглэлээр сурч магистр хамгаалсан байна. Өдгөө аавынхаа компанид удирдах албан тушаал хашдаг тэрээр дараа жилийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа. Харин хаанаас нэр дэвших нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд намын ах нарын зөвлөгөөг дагах бодолтой яваа эрхэм. "Эрдэнэт”-ийн Отгонбилэг агсан амьд ахуй цагтаа ихийг хийж бүтээсэн. Түүний амжуулаагүй бүхнийг өнөөдөр ганц хүү Содбилэг нь үргэлжлүүлж байгаа. О.Содбилэг 2005 оноос өнөөг хүртэл "Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Өмнө нь Гадаад хэргийн яам болон Капитрон банканд ажиллаж байсан тэрээр 23-р сургуульд байхдаа л хилийн дээс алхаж олон орон үзсэн. Үүнийхээ дүнд Англи, Франц, Герман хэлийг төгс эзэмшсэн. Жудо болон усан спортоор хичээллэж байсан энэ эрхэм МАН-ын гишүүн "Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Жаргалан. Аавынхаа бизнесийг үргэлжлүүлж байгаа энэ залуу "Эрэл”-д эрс шинэчлэл хийн сүүлийн үед хэл ам, шүүх цагдаагаар явж байгаа ч аль болох зохицуулахыг хичээж байгаа. Юутай ч аавынхаа ажлын бэрхийг үнэхээр сайн мэдэрсэн. "Их засаг их сургууль”-ийн Ням-Осор захирлын амин хүү Учрал. Аавынхаа сургуульд суралцаж төгссөн тэрээ урлагт ээлтэй. Урлагт хүчин зүтгэсэн ч санасандаа хүртэл амжилт гаргаагүй. Аавынхаа ажилд тусалж байсан туршлагадаа тулгуурлан өөрийн "Рояаль Академи”-ийг нээн ажиллуулж байгаа.
"Хар хорин” захын босс Лхагвасүрэн чихийг нь халууцуулсан ганц хүүтэй. Хүүг нь Цэгцбаатар гэдэг. Гадаад дотоод явж, галуу шувууны мах идэж, хүүхэн шуухантай наргиж цэнгэж явсан эр. Топ модель бүсгүйд сэтгэл алдарч өөрийн босгосон, зохиосон амьдралаа нураасан гээд энэ эрийн амьдралын түүх, паян ар араасаа үргэлжилсээр байгаа. Өнөөдөр энэ эрхэм хувийн бизнес эрхэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд "Хаан банк”-д бэлэн мөнгөний машин нийлүүлж байгаа. Саяхан унаж байгаа машинаа сольсон. УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн хүү Наранбат. Энэ залуу уг нь хуульч мэргэжилтэйн дээр гэр бүл зохиосон нэгэн. Аавынхаа ажилд туслангаа шоудах ажлыг гарамгай зохион байгуулдаг тэрээр үе үе охид хүүхнүүдтэй нэр холбогдож, баярхах ажлыг гарамгай хийдэг. Мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй гэж найзууд нь дүгнэдэг юм билээ. Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Орчуулагч эцэгтэй Батшугар хэмээх эр АНУ-д боловсрол эзэмшсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслахаар ирсэн цагаас хойш эх орондоо суурьшсан. Улмаар өөрийн хувийн бизнесийг цэцэглүүлэх бодлыг өвөртөлж, уул уурай, хөрөнгө оруулалтыг ихээхэн сонирхох болсон. Энэ чиглэлээр ажиллаж байгаа. Мөн аавтайгаа нийлж "хор найруулдаг” гэж ойр тойрныхон нь дүгнэж байгаа. Яруу найрагчаараа та бидний танил болсон улс төрч Ү.Хүрэлбаатар ганц хүүтэй. Ганц хүүг нь Батхишиг гэдэг бөгөөд аавынхаа буянаар гадагшаа дотогшоо нилээн явсан. Өнөөдөр Монгол Польшийн хооронд жим гартал явж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөн сэтгүүлчээр улсын их сургуульд сурсан тэрээр өдгөө Польш улсад улс төрч болохоор сурч байгаа. Аавынхаа ажилд тусалдаг сайн хүү гэж найз нөхөд нь дүгнэдэг. Өнөр бүлийн эзэн Ерөнхий сайд Батболдынх олон хөвгүүнтэй. Дийлэнх нь эрдмийн хилийн чандад эрмийн мөр хөөсөн. Олны нүдэнд ил болсон алба хашиж байгаа нь Баттүшиг. Тэрээр 2009оны 11-р сараас "Morgan Stanley”-д ажиллаж эхэлсэн бөгөдө үнэт цаасны бизнес эрхлэх сонирхолтой. Энэ хүрээнд тодорхой хэмжээгээр ажиллаад эхэлсэн гэнэ. | |
|
Total comments: 0 | |