Main » 2011 » есдүгээр сар » 29 » Олны танил хүмүүсийн хайрын талаархи сэтгэгдэл
1:56 PM
Олны танил хүмүүсийн хайрын талаархи сэтгэгдэл
 

Хайр бол сэтгэлийг тэжээн тэтгэч нь мөнөөс мөн. Сэтгэл бол хүний оюун санаа болоод биеиг тэжээн тэтгэгч нь байдаг хайрын талаар хүмүүс олон янзаар ярьдаг. Ийнхүү олны танил хүмүүсийн хайрын талаархи сэтгэдлийн хамтдаа сонирхоцгооё.

Далай аврага А.Сүхбат: Хайрын хүч намайг далай аврага болгосон.

МУГЖ С.Жавхлан: Хайр бол хүн төрөлхтөний харилцааны хамгийн нандин утас.

УДЭТ-ын жүжигчин Г.Уранчимэг: Чи минийх, би чинийх гэж боддог бол харлаж байх хэрэгтэй. Хар хайрын хачир.

Топ модель Г.Уранцэцэг: Эрх чөлөөгүй хайр дурлал утгагүй.

МУГЖ дуучин Д.Энхзул: Хайр бол зүрхнээс ундарч, зүрхэнд дамжих урсгал

Жүжигчин Н.Баярмагнай: Өөрийнхөө хайрыг өмчлөх эрхтэй.

Мисс Б.Гантогоо: Хайрын далай дурлалаас эхтэй.

МУГТ О.Гүндэгмаа: Хайр үнэ цэнэтэй байж амьдралыг утга учиртай болгодог.

Мисс М.Сэлэнгэ: Хайр ч, амьдрал ч итгэлгүй бол шарласан навч адил.

МУГТ Т.Үйтүмэн: Хайрыг цагт нь хайрла.

УИХ-ын гишүүн З.Алтай: Хайр шунал тачаалаас хол байдаг.

Ама Д.Бямбадорж: Хайр харцнаас харц руу нисэх шувуу.

Жүжигчин Г.Ундармаа: Хайрлавал амьдарна, амьдарвал хайрлана.

Дуучин Ж.Алтанцэцэг: Хайр л зовлонг мартуулж, гунигийг үргээх увидастай.

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Хайр дотроосроо ч гаднаасаа ч гэрэлтэж явбал сайхан.

Views: 619 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
NICE

IP хаяг :182.160.34.251· 2011/10/01 6:33 AM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]