7:10 PM Олны танилууд юунд гар татдаггүй вэ? | |
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров хаашаа ч явсан өөрийнхөө цуглуулгыг нэг болон нилээн хэдээр нэмдэг уламжлалтай. Түүний цуглуулдаг зүйл нь үзэг. Сайхан үзэг байвал хэзээ ч гар татдаггүй. Түүний цуглуулгыг найз нөхөд нь мэддэг болохоор ямар нэгэн тэмдэглэлт ой баяраар үзэг өгдөг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн галтай явахыг эрхэмлэдэг нэгэн. Тиймээс шүдэнзийг ёстой ёоз ёозоор нь цуглуулдаг. 20 жилийн турш цуглуулж буй энэхүү цуглуулгад түүхэн хүмүүс, зэвсэг, цэцэг, нохой, барилга, нүцгэн хүүхний зурагтай гээд төрөл бүрийн зурагтай шүдэнз байдаг. "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат зав л гарвал хөдөө гарч загасчлах дуртай. Загасчлах дуртай түүний хувьд "хөдөлмөрийн багаж” чухал болохоор 20 орчим уургатай гэсэн. Мөн харааг нь булааж, сэтгэлийг нь татвал ямар ч уурганд мөнгө татахгүй ажээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гаанс цуглуулдаг. Хэдийгээр тамхи татдаггүй ч тэрээр эрт, эдүгээгийн содон, чамин хийцтэй бол мөнгийг гамгүй "цацдаг”. Цуглуулгад шил, чулуу, төмөр гээд л олон янзынх байдаг бөгөөд тоог нь хэлэхээс татгалздаг бөгөөд гаргаж бол үзүүлдэг байна. МУГЖ Л.Баттулга зоос цуглуулдаг. Зоос зоосдоо эртний зоосыг бүр ч ихээр сонирхон цуглуулдаг. Бага байхдаа Оросын эзэн хаант засгийн мөнгөнөөс эхэлж цуглуулан бөгөөд хилийн дээс алхах бүртээ цуглуулгаа арвижуулдаг. С.Сэрчмаа нүдний шил бол түүний хэрэглээний нэг хэсэг. Бас хобби. Таалагдсан шилээ бол үг дуугүй л худалдан авч байж саа нь амардаг. Өдгөө түүний цуглуулгад 50 орчим шил байдаг бөгөөд тэдгээр шилний өнгө, хийц, загвар нь огтхон ч давтагдаагүй гэнэ лээ. Дуучин Нара. Олон охинтой айлын охин болоод ч тэр үү? Урлагийн хүн болоод ч тэр үү? Түүний цуглуулдаг зүйл их. Тухайлбал тэрээр үнэртэй ус, цаг, ээмэг бөгж, бугуйвч за тэгээд яваад байвал архины "хамаатан”-г ихээр цуглуулдаг. Мөн ч олон сонирхолтой хүн шүү. Цуглуулгад нь хамаарах үйл байвал мөнгийг хайрлнаа л гэж байхгүй. Хөөрхөн юм гээд л авчихдаг гэж байгаа. Монголын хоёр дахь ерөнхийлөгч бол хип хоп холбооны тэргүүн Баавар. Биедээ ахадсан нэр цолтой энэ эрхэм асаагуур
Жүжигчин Б.Баярмаа : Гоёмсог шаазан эдлэл цуглуулах дуртай. Тэр тусмаа гоё чамин хийцтэй шаазанд дурладаг. Ихэнх нь үнэтэй гэдгийг өөрөө ч хэлж байсан. Дуучин Ану: Сүүлийн үед Фенг-Шүгээр ажил амьдралаа удирдаж чиглүүлэх дуртай болсон. Фенг-Шүгээс авсан энергижүүлсэн болор эдлэл гэртээ тавьж байгаа. Учир нь болор эдлэл гэрийн уур амьсгалыг зөөлөн тайван болгож, гадны хар нөлөөнөөс хамгаалдаг гэж өөрийнхөө сонирхлыг "өмөөрч” байгаа. Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Өмнө нь ороолт цуглуулдаг байсан. Одоо бол тоглолтын бичлэг цуглуулдаг болоод байгаа. "Aqua” төвийн захирал Б.Уянга: Өөрөө ч мэдэлгүй усны хувцасны цуглуулгатай болчихсон. Одоо 80 гаруй усны хувцастай. Заримыг нь өмсөж ч амжаагүй. Жүжигчин А.Ганчимэг: Түлхүүрийн оосор цуглуулах дуртай гэхдээ бүүр ажил болгож цуглуулдаггүй. Номонд дуртай. Ирээдүйд өөрийн гэсэн номын сантай болно. "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах: Түүхэн сэдэвтэй ном, хайчилбар цуглуулдаг. Номын ганц хоёр хуудсанд түүхэн сэдэвтэй нийтлэл байвал хайчилж аваад хадгалчихдаг. Тогооч Я.Энхээ: Дарс болон галт тогооны хэрэгслийн арвин их цуглуулгатай. Түүний цуглуулгад түмпэн, шанага, хутга, зүсэгч гээд 30-д мянган галт тогооны хэрэгсэл байдаг. Харин дарсны цуглуулагад нь эртний үнэтэй дарс байдаг бөгөөд хааяа тэрийгээ найз нартайгаа хувааж уух дуртай.
Топ модель Д.Болормаа: Цүнх, чихмэл бамбаруушт нугасгүй. Сайхан цүнх, хөөрхөн бамбарууш харвал мөнгөө шавхаад ч хамаагүй авдаг. Түүний цуглуулага дахь бамбарууш тоогоо алдсан бөгөөд харин цүнхний цулгуулага нь дан брэнд цүнх байдаг. Шар айраг хамтлагийн ахлагч Ганхүү: Олон цуглуулгатай. Хөлбөмбөг, пянз, машин гээд түүнд цуглуулахгүй зүйл, сонирхдоггүй бараа ховор. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Цэцэг цуглуулах сонирхолтой. Захиалгаар гадаад дотоодоос сайхан цэцгийг захиалан авчирүүлж төрөлжүүлэн ургуулдаг. Найз нөхөд нь цэцэгний цуглуулгад нь хувь нэмэр оруулдаг.
Дуучин Болд: Кинонд дуртай. Дэлхийн шилдэг шинэ кино бүр DVD-рээ түүний гэрт янз бүрээр байгаа. Мөн машины арвин цуглуулгатай. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар: Төрөл бүрийн ном цуглуулах дуртай. Өөрт нь таалагдсан ном таарвал ямар ч хамаагүй үнээр ном худалдан авдаг. Түүний цуглуулгад орос, англи хэл дээр бичигдсэн цөөнгүй ном байдаг. | |
|
Total comments: 0 | |