Main » 2012 » хоёрдугаар сар » 27 » Оскарын эзэд маргааш тодорно
2:18 AM
Оскарын эзэд маргааш тодорно
Кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах 84 дэх удаагийн наадам орон нутгийн цагаар өнөөдөр 19.00 цагт /Монголын цагаар маргааш өглөө 08.00 цагт/ Лос-Анжелес хотын "Кодак” кино театрт эхлэх юм. 200 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэх уг наадмын бэлтгэл ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд улаан хивсээ дэлгэж, хэвлэл мэдээллийнхний техникийн бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.

Кино урлагийн ертөнцөд 2011 онд амжилтаараа цойлсон шилдэг бүтээл, түүнийг туурвисан эзэн, арын албанд ажилласан авьяаслаг мэргэжилтнүүд, гол ба туслах дүрийн жүжигчдийг нэрлэж, "Оскар” гэх "алтан хүн”-ийг гардуулна. Өнгөрсөн онд агуу амжилт дагуулж, бокс-оффисоос өндөр ашиг олсон 36 кино дэлгэцнээ гарсан ч 15 нь "Оскар”-т нэр дэвшиж буй. Найруулагч Мартин Скорсезийн бүтээл, Зул сарын баяраар дэлгэцнээ гарсан "Хюго” хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн бол "Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон "Артист” энэ удаад "Оскар” хүртэх өндөр магадлалтай киноны жагсаалтыг тэргүүлж байна. Харин шилдэг жүжигчний шагналын төлөө "Moneyball" киноны дүрээр жүжигчин Брэд Питт, "The Descendants" киноны дүрээр Жорж Клуни нарын таван жүжигчин өрсөлдөх болжээ. Энэ хоёр кино мөн шилдэг зураг авалттай кинонд нэр дэвшчээ. Найруулагч Стивен Спилбергийн "War Horse" зургаан төрөлд нэр дэвшээд байгаа бол Вуди Аллены "Парисын шөнө" дөрвөн төрөлд, "Амьдралын мод” гурван номинацид нэр дэвшээд байгаа юм.

"Алтан бөмбөрцөг” кино наадам "Оскар”-ын шалгуур болдог гэдгийг баталж, тус наадмаас  "Төмөр хатагтай” киноны Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тетчерийн дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Мерил Стрийп, "Мерлинтэй долоо хоног” киноны дүрээр жүжигчин Мишель Уилльямс нарын нэрс шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшжээ.

84 дэх удаагийн "Оскар” наадамд нэр дэвшигчдийг танилцуулъя.

Шилдэг зураг авалт:

"The Artist”
"The Descendant”
"Extremely Loud & Incredibly Close”
"The Help”
"Hugo”
"Midnight in Paris”
"Moneyball”
"The Tree of Life”
"War Horse”


Шилдэг эрэгтэй жүжигчин:


Демиан Бишир –A Better Life
Жорж Клуни –The Descendant
Жан Дюжардин - The Artist
Гэри Олдман - Tinker Tailor Soldier Spy
Брэд Питт - Moneyball


Шилдэг эмэгтэй жүжигчин:


Гленн Глос- Алберт Ноббс
Вайола Дэвис- The Help
Рүүни Мара- The Girl with Dragon tattoo
Мерил Стрийп-  Iron Lady
Мишель Уилльямс- My week with Marilyn


Шилдэг туслах дүр:


Кеннет Брана- My week with Marilyn
Жона Хилл- Moneyball
Ник Нолт- Warrior  
Кристофер Пламмер-Beginners
Макс Вон Сидов-Extremely loud &Incredibly close
Шилдэг туслах дүр:
Беренис Бейо- The Artist
Жессика Шестейн- The Help  
Жанет МакТийр- Алберт Ноббс
Октавия Спенсер- The Help




Шилдэг кино зохиол:


The Artist
Bridesmaids
Margin Call
Midnight in Paris
The Separation


Шилдэг найруулагч:


The Artist- Майкл Хазанавич
The Descendant- Александр Пейни
Хюго- Мартин Скорсез
Midnight in Paris- Вуди Аллен
The Tree of life-Терренс Малик


Шилдэг анимейшн кино:


A Cat in Paris
Chico & Rita
Кунг Фу Панда- 2
Гуталт муур
War Horse


Гадаад хэл дээрх шилдэг кино:


Bullhead (Бельги)
Footnote (Израйль)
In Drakness (Польш)
Ноён Лазар (Канад)
Салан тусгаарлалт (Иран)


Шилдэг киноны хөгжим:


The Adventures of Tintan-Жон Уилльямс
The Artist-Людович Бурс
Хюго- Ховард Шор
Tinker Tailor Soldier Spy- Алберто Иглесиас
War Horse- Жон Уилльямс
Category: Мэдээ мэдээлэл | Views: 555 | Added by: BBB | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]