Main » 2011 » 12-сар » 2 » Отгон топ модель үс, зүсээ хэнд ч даатгадаггүй
11:45 PM
Отгон топ модель үс, зүсээ хэнд ч даатгадаггүй

"Гоёл-2011” наадмын топ моделиор шалгарсан Э.Сэлэнгэ өөрийгөө салонд орох ч завгүй, хөдөлмөрч нэгэн гэж тодорхойлдог. Үнэндээ шоу тоглолт, арга хэмжээнд уригдах үедээ л бусдаас өвөрмөц харагдахын тулд хэн нэгний зөвлөгөөг авдаг гэсэн. Түүнээс өөрөөр хэнд ч үс, зүсээ даатгадаггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө л энэ бүхнээ янзалчихдаг юм билээ. "Өдөр бүр угааж арчлах нь заримдаа төвөгтэй ч юм шиг санагдах нь бий. Харин байнга сэнсдэж, ороож, янз бүрийн лак цацаад байхаар үсний эрүүл ахуйд муу. Хэрэв ярьдаг байсан бол өдийд "Больё оо, эзэн минь” гээд орилох байсан биз” хэмээн хөгжөөсөн топ бүсгүй сүүлийн үед Солонгосын үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа аж. Гадаадад явахдаа хамгийн сүүлийн үеийн загварын хувцас, үс арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхны хэрэглэл сонирхдог тэрээр хумсны гоёлоо "Билэг” их дэлгүүрийн маникюр бүсгүйгээр хийлгэдэг юм билээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 663 | Added by: beatbox_battle | Tags: Отгон топ модель үс, зүсээ хэнд ч даатгадаггүй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]