Main » 2011 » есдүгээр сар » 22 » Овоо эр юм даа
9:51 AM
Овоо эр юм даа
 

УИХ-ын гишүүн, Кёкүшюзан Д.Батбаяр  хэд хоногийн өмнө  "ТВ-9” телевизийн нэгэн нэвтрүүлэгт ор­лоо. Сумод барилдаж явснаа дурс­сан гүндүүгүй монгол эр хүний бахархам  намтар, амьдралын үзэл бодол ханхалсан  сайхан нэвтрүүлэг.  Ярьж байгаа нь сонирхолтой. Гин­несийн амжилтад монгол бөхийг бүртгүүлэх зорилготой ба­рилдаанд зодоглох гээд зодог шуудгаа бэлд­чихсэн сумогийн их аварга. Монгол эр хүний чимэг сайхан эмээл хазаар. Японы сумогийн дэвжээг хотолзуулж явахдаа эх орондоо зуд боллоо гэхэд л хөдөө орон нутаг руу хэдэн зуун машин өвс явуулдаг байсан тухайгаа дурссан.  Сайхан аавын хүү өөрийнхөө бахархал төгс түүхийг элэн далангүй хуучилсан даа. Харин төгсгөлд нь хөтлөгч "Бөх хүн найранд гурван дуутай,  наадамд гурван даваатай гэдэгсэн. Таниар  нэг сайхан ая бариулаад нэвтрүүлгээ жаргаая ” гэв. Мань хүн  ч "Тэгэлгүй яахав, хөгжимгүй дуулах ч эвгүй юм даа. Ерөөсөө Баясаагаар хөгжимдүүлээд дуулчихъя” гэв. Сүүлийн гурван жил гаруй тайз дэлгэцээр үзэгдээгүй хамгийн их үгүйлэгдэж буй  Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Баясгалангаар  ятга  даруулаад хээв нэг дуулчихдаг  байгаа. Тэр үнэхээр овоо эр юм даа. Нийтийн дууны хамгийн үнэ­тэй дуучин, эрчүүдийн зүрх сэт­гэлийг эзэмдэж явсан бүсгүйг  эхнэрээ болгож хүүхдээ тээлгэж төрүүлүүлчихээд, зөвхөн өөртөө зориулан гэртээ хөгжимдүүлж суу­даг  тэр одоо хэн бэ ч гэх шиг…  Хийморьтой л байна даа.

Views: 549 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
Yostoi uhaantai chadaltai zaluu Ingej amidrahaas yahav dee Getel dagvadorjiig har l daa haana uimeen samuun delguur buulgaj budiluulj yvna tend l bn shdee Hun ugaasaa ner hugarahaar yas hugar gedgiin Batbayraar baharhaj bna

IP хаяг :122.100.232.98· 2011/09/22 1:14 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]