Main » 2011 » 11-сар » 8 » Quiza хэнд ч ярилцлага өгөхгүй
6:30 AM
Quiza хэнд ч ярилцлага өгөхгүй

Quiza өөрийхөө уран бүтээлээс гадна хамтлаг дуучдад шинэлэг өнгө аястай нэлээд дуу бэлтгэн  өгч, Монголын рок попын хөгжилд өөрийн хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулж буй. Тэрээр Чех, Британид сурч, ажиллан, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд дуучин B.A.T-тэй хамтран ажиллаж, тоглолт зохион байгуулж, тоглолтын завсарлгаанаар өөрийн зохиосон  дуугаа дуулж, уран бүтээлээ хийдэг байсан гэдэг. Харин  Монголд ирснийхээ дараахан нэг хэсэг "Люмино” хамтлагтай дуугаараа байлдаж байсан гээд түүний тухай ярих зүйл багагүй. Саяхан түүний гар утас руу нэгэн сэтгүүлч залгаж, ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд "Би сүүлийн үед хэвлэл мэдээлэлд   ярилцлага  өгөхгүй гээд бодчихсон байгаа” хэмээн их л итгэлтэй хэлсэн гэнэ. Тэгэхээр ноён Quiza-ийн ярилцлагыг нэг хэсэгтээ л хэвлэлээс олж уншихгүй нь бололтой.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 506 | Added by: beatbox_battle | Tags: Quiza хэнд ч ярилцлага өгөхгүй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]