Main »
2011 » 12-сар » 13 » Өрөөр баян,эхнэрээр баян Мянгаа захирал үрээр баян болох нь
11:22 PM Өрөөр баян,эхнэрээр баян Мянгаа захирал үрээр баян болох нь |
Алтны
магнат Мянганбаярын паян дуусах биш. Мэдсээр байж түүний нөлөөнд орж,
ядарсан амьдралаа задарсан болгох гэдэг муйхар охидын тоо цөөрөх биш.
Арга эвээ олсон алтны магнат ч чухам л, алтыг алтаар солих адил аяглах
аж. Өөдгүй зарим эцэг эх ч мөнгө хөрөнгөнд "явдаг” бололтой. Өөрийн алт
шиг охиноо хайрлахгүй байхад өрөөл бусад юунд хайрлаж хүндлэх билээ.
Ердөө 1994 онд төрсөн бяцхан загвар өмсөгч охинтой Мянгаа "магнат” учир
ургуулсан бөгөөд охины эцэг эх түүнээс долоо найман насаар дүү хүмүүс
байдаг тухай нэг хэсэг шуугисан. Харин түүний нялх гэргий саяхан "хөл хүнд” болсон бололтой.Тэрээр эхнэрийнхээ хамт өлгий даавуу цуглуулахаар " хүүхдийн барааны дэлгүүр хэсэх” ажилтай болсон гэнэ. Тиймээс алтны магнат долоон хүүхдийн аав болох бололтой дог оо. Монголын үрсийг маш олон болгохоор шийдсэн Мянгаа
захиралд "Алдарт эцэг”-ийн одон гэж байдаг бол өгмөөр болжээ хө.
Ямартай ч "үрээр баян”, "өрөөр баян” Мянганбаяр шинэ хүүхдээ өлгийдөхөөр
шийдсэн гэх мэдээлэл гарлаа.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 727 |
Added by: beatbox_battle
| Tags: Өрөөр баян, эхнэрээр баян Мянгаа захирал үрээр
| Rating: 0.0/0 |