8:14 AM Рагу: 40 настай ч ийм мундаг дуучин үзээгүй | |
Монголын рок попын ертөнцтэй ажил, амьдралаа холбосон хөгжмийн найруулагч Рагу дуучин С.Наранг шүтэн биширдэг гэнэ. Энэ тухайгаа саяхан хэвлэлийнхэнд дэлгэсэн бөгөөд жинхэнэ нэр нь Рагураман гэдгийг ч онцлохоо мартсангүй. "Би монгол хүн биш. Энэ миний эх орон ч биш. Гэхдээ би 40 настай мөртлөө ийм мундаг дуулдаг эмэгтэйг үзээгүй. С.Наран шиг чадалтай дуучин манай Сингапурт ч байхгүй. Ёстой л, жинхэнэ монгол мэдрэмж, дуучин хүний зүрх сэтгэл түүнд бий” гэж ирээд л урмын үг хайрлаагүй аж. тэрээр шинэ цомгийнх нь дуунуудыг бичиж байхдаа эгээтэй л түүнд хайр зарлаагүй юм байх. Харин дуучин бүсгүй уран бүтээлийн асуудлаас болоод Рагутай муудалцаж, бараг л барилцаж авахаас наахнуур бужигнасан ч хэн хэндээ буулт хийгээд эвлэрсэн гэдэг. Өдгөө 40 насны босго шүргэж яваа дуучин бүсгүйн хоолойн цар хүрээ, авьяас чадвар "бүлтгэр” Рагуг бишрүүлсэн нь бараг анхны тохиолдол гэсэн шүү. | |
|
Total comments: 0 | |