Main » 2011 » 11-сар » 23 » Реппер Gee 21 мянгадаа оочерлов
9:02 AM
Реппер Gee 21 мянгадаа оочерлов

Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Гэр хорооллын амьдралыг уран  бүтээлээрээ илэрхийлж нэг хэсэг "Татар”-ын Заяа болон Цэцээ нартай дуугаараа байлдсан тэрээр багаасаа "жи” хорооллын гудамжинд сагс тоглож өссөн гэдэг.  Одоо ч "Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлдэг ээжийнхээ барааг нь зөөгөөд гүйж байдаг хээгүй нэгэн. Аав болоод удаагүй реппер залуу маань сүүлийн үед хувийн амьдралдаа анхаараад их л завгүй яваа гэнэ. Хэдийгээр олны танил болсон ч хэзээнээс мөнгөн дээр туйлж өсөөгүй Gee саяхан Толгойтын таван шарын банкны гадаа 21 мянган төгрөгөө авах гэж өдөржингөө оочерлож зогссон гэнэ. Хэдийгээр уран бүтээлээрээ амьдралдаа зарцуулахуйц хэмжээний мөнгө олдог ч Gee "төрөөс олгож буй 21 мянган төгрөгөөрөө дор хаяж бяцхан ҮРДЭЭ памперс аваад өгнө шүү дээ” хэмээн  буу халж зогссон гэнэ. Харин ил яриаг нь сонссон  хүмүүс түүнийг "Оддын өвчин тусаагүй байгаагаараа энгийн сайхан монгол хүү байна” гэж дүгнэжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 857 | Added by: beatbox_battle | Tags: Реппер Gee 21 мянгадаа оочерлов | Rating: 0.0/0
Total comments: 2
To think, I was conufsed a minute ago.

IP хаяг :109.230.216.225· 2011/12/02 10:14 AM PM

chi aimaar zerleg lag unen tasarhai ulemj uglemtgii shuu mgl d tursun mgl repper yag mun zarimdaa hund duu sonsmoor uedee chinii neg l duug sonsdog tatar ta 2shig uu bas 2huu deer ter tsetse bas l avyastai chamtai duugaar goe hereldsen bna lee egch ni hugshin lduu tegehdee uuriin chini neg lmduund ih durtai chi iluu turjee bi dutyy turjee dutyy tursun maniigaa barahaasaa chi ungurchee

IP хаяг :80.170.94.28· 2011/11/26 10:10 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]