Main » 2011 » 12-сар » 15 » Реппер Gee зах дээр тэрэг түрж мэдэх нь
8:41 AM
Реппер Gee зах дээр тэрэг түрж мэдэх нь
Хип хопчдыг халз тулаанд дуудаж, цаг үргэлж хурцалж байдаг реппер Gee өөрийнхөө амьдралыг хэнээс ч нуудаггүй. "Гэр хороололд амьдарч, маслотой талхаа идээд суух шиг сайхан юм алга. Эрх чөлөөтэй энэ нийгэмд хэн, хаана, юу хийж амьдрах нь хэнд ч хамаагүй” гэж ирээд л тунхагласан дуучин эр ямар ч ажил хийдэггүй юм билээ. Гэвч эхнэр, хүүхдээ хэрхэн тэжээдэг талаар нь лавласан хүмүүст "Энд тэнд халтуур хийж мөнгө олдог. Одоохондоо хоол унд, хувцас хунараар гачигдахгүй байгаа. Хэрэв шаардлага гарвал зах дээр тэрэг түрж, замын хажууд машин угаасан ч яадаг юм бэ. Юу хийж чадна, түүгээрээ л хоолоо олж идэх юм чинь. Би лав ийм ажлаас ичихгүй ээ. Өмсдөг хувцсаа хүртэл монгол бараанаас авчихдаг болохоор тэгж их мөнгө зарцуулаад сүйд болдоггүй байдаггүй” гэж онгирсон реппер Gee өмнө нь хүнсний дэлгүүрт ачигч хийж явжээ
Category: Мэдээ мэдээлэл | Views: 552 | Added by: beatbox_battle | Tags: Реппер Gee зах дээр тэрэг түрж мэдэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]