Main » 2011 » 11-сар » 8 » Реппер В.А.Т кино найруулагч болжээ
11:00 PM
Реппер В.А.Т кино найруулагч болжээ
Реппер В.А.Т сүүлийн үед төдийлөн шинэ уран бүтээл хийхгүй байгаа. Тэгвэл тэрээр урлагийн бас нэгэн салбарт хүч үзэхээр шийджээ. АНУ-д олон жил ажиллаж амьдарч, уран бүтээл хийж байсан тэрээр ирэх онд нээлтээ хийх "Big fish” хэмээх адал явдалт  киноны найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Тэрээр энэхүү киноныхоо гол дүрд дуучин Б.Амархүүг тоглуулж байгаа аж. Дуучин Б.Амархүү алуурчны гарт орсон үзэсгэлэнт бүсгүйг аварч буй мөрдөн байцаагчын дүрд тоглож байгаа юм байна. Хайр дурлалт, романтик, адал явалт  уг кино Монгол, Орос хэлээр гарах бөгөөд 2012 оны есдүгээр сард нээлтээ хийнэ. Харин ерөнхий найруулагч энэхүү кинондоо Солонгос, Орос, Америк гээд олон орны уран бүтээлчдийг энэхүү киноныхоо бүрэлдэхүүнд оруулжээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 600 | Added by: beatbox_battle | Tags: Реппер В.А.Т кино найруулагч болжээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]