Main »
2011 » аравдугаар сар » 10 » С.Сэрчмаагийн төвд нэр Алтан-Эх гэв үү?
8:27 PM С.Сэрчмаагийн төвд нэр Алтан-Эх гэв үү? |
Өвөрлөгч
эртэй суусан биш, элдвээрээ хэлүүлж явсан дуучин С.Сэрчмаагийн талаархи
мэдээлэл үргэлж олны анхаарлыг татдаг нь нууц биш. "Сая саяар нь мөнгө
нэхэж даварсаар байгаад өвөрлөгч эрдээ хаягдсан”, "Нөхөр нь нялх охиноо
тэврээд С.Сэрчмааг орхиод зугтжээ”, "Дуучин бүсгүй нөхөр, охиноо хайж
хятадын консулын газраар уйлж дуулж явна”, "Уурласандаа болоод
нөхрийнхөө үнэтэй машины шилийг хагалаад шүүхэд дуудагджээ” гэх мэт яриа
нэг хэсэгтээ л өвсөнд ассан түймэр шиг дэгдсэн. Гэтэл саяхан түүний нэр
ус хүртэл урьд нь өөр байсан гэж шуугиад авлаа. Дуучин бүсгүйг хятадын
эрлийз хэмээн харддаг хүмүүсийн хувьд, энэ мэдээлэл харин ч бүр аазгайг
нь хөдөлгөсөн байх. Түүнийг анх төрөхөд нэгэн төвд лам Алтан-Эх хэмээх
нэр хайрласан ч өвчин хууч ороогоод салахгүй болохоор нь өөрчлөхөөс өөр
аргагүйд хүрчээ. Тиймээс анхны нэртэй утга нийцэх нэгэн нэрийг бодож
олсон нь Сэрчмаа байж. Хувийн амьдрал хийгээд багын түүх нь хүртэл
ийнхүү янз бүрээр "өрнөж” байгаад дуучин бүсгүй маань харин юу бодож
байгаа бол доо...
|
Views: 524 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |