Main » 2011 » 12-сар » 25 » С.Жавхлан харьд суугаа нутаг нэгтнүүдтэйгээ нудрага зөрүүлжээ
6:18 PM
С.Жавхлан харьд суугаа нутаг нэгтнүүдтэйгээ нудрага зөрүүлжээ

Өнгөрөгч сарын сүүлээр МУГЖ С.Жавхлан, хөтлөгч Агааноров тэргүүтэй баг Европын орнуудаар аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залсан билээ. Гавьяат С.Жавхлан 45 еврогоор билетээ зарж, тоглолтынхоо өмнө тулганыхаа галыг асаан бүтэн хоёр цагийн турш өнөө л ярьдгаа ярьж үзэгчдийг үргээсэн юм байх. Үлдсэн хэд нь " Жавхлаан, дуугаа дуулаа” гэж орилолдон шуугиан дэгдээсэн аж. Эмх замбараагүй тэр байдалд бухимдсан тоглолтын хөтлөгч Агааноров тайзны хажууд орилж зогссон залуутай маргалдаж бүр сүүлдээ зодоон цохион дээрээ тулан шанаа өгчээ. Өнөө залуу ч мөчөөгөө өгөөгүй бөгөөд ойр хавийнх нь хүмүүс арай хийн тэднийг салгаж, гавьяат ч цаашид удаан нурших хэрэггүй гэх сургамжийг авсан гэнэ. Хүний газар цаг нартай уралдан амьдарч байгаа тэдэнд бүтэн хоёр цаг Жавхлангийн лекцийг сонсох гэдэг амаргүй байсан нь мэдээж.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 701 | Added by: beatbox_battle | Tags: С.Жавхлан харьд суугаа нутаг нэгтнү | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]