Main » 2011 » аравдугаар сар » 31 » Сэрчмаа нөхрөөсөө салаагүй
7:27 PM
Сэрчмаа нөхрөөсөө салаагүй
 Сэрчмаа нөхрөөсөө салаагүй


 Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдгийн  биелэл хайрын дууч Сэрчмааг  Өвөрмонгол нөхрөөсөө саллаа , нөхрийнхөө машиныг хага цохив, их хэмжээний мөнгө нэхсэн гээд зүсэн зүйлийн мэдээлэл хэвлэлээр гарах болсон.  Хэдийгээр "Алтан микрофон ” наадмаас "Хэвлэлийн баатар” цол хүртэж байсан ч тэснэ тэснэ гэхэд үүнээс  илүү яаж тэсэхэв гэгчээр дуучин Сели энэ бүхнийг үгүйсгэжээ. Тэрээр албан ёсоор нөхөр Баяраасаа салж гэрлэлтээ цуцлуулаагүй  гэнэ. " Миний нөхөр Өвөрмонгол хүн. Хилээр таслагдсан л болохоос өвөрмонголчууд ч гэсэн Монголын нэг хэсэг.  Адилхан монгол хүн байж бие биенийхээ толгой руу ингэж чулуу шидээд яах юм бэ. Тэгээд ч би амьдралынхаа ханийг сонгохдоо хөрөнгө мөнгө харж сонгоогүй, үнэнч сэтгэлдээ л итгэсэн. Намайг Монгол руугаа буцаж уран бүтээлээ хийнэ гэхээр нөхөр маань ойлгоогүй, битгий яв гэснээс тусдаа амьдарч байгаа.  Цаашид Монголд байх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ "хэмээн дуучин бүсгүй сэтгэлээ уудалжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 771 | Added by: beatbox_battle | Tags: Сэрчмаа нөхрөөсөө салаагүй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]