9:01 PM Ш.Сайхансамбуугаас архи, мөнгө нэхвэл тэр гаргаад л өгнө | |
Удахгүй сонгууль болно. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тойрогтоо гүйдэлтэй болж, Завхан аймгийн сумдаар явж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа биелүүлэх, иргэд юу хүсч байгаатай танилцаж нижгээд ажил амжуулаад байгаа бололтой. Иргэднөгөө л нэг сая 500 мянган төгрөг, мөн Таван толгойн арван хувийг хувьцаа болгон олгогдох үнэн юм уу? гээд л гишүүнийг шалжээ. Гишүүн ямартаа ч хүн амын тооллогод хамрагдсан, бичиг баримтын зөрчилгүй байгаарай хэмээн аминчирхан захисан бололтой. Түүний мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаас аймагтаа хийх гэж бодож байсан хамгийн том асуудал нь Гурилын үйлдвэр байжээ. Энэ гурилын үйлдвэр нь төр засгийг харалгүй зөвхөнхувийн хөрөнгөөр боссон нь эргэлзээгүй. Тэрээр Камаз машинд Өгөөмөр гурилааачиж аваад эхнэрийн хамт хөдөө сумдаар явж, иргэдэд тав таван кг гурил тараажээ. Мөн Сайхансамбуу гишүүн өглөгч загнаж, "Манай гурилын үйлдвэрт л гэхэд 60-70 тн тэжээл, 280 мянган тн гурил байна. Тариалангийн талбайд преслэсэн өвс хэвээрээ байна. Энэ бүгдийг тараагаад өгчихмөөр санагдлаа. Гэтэл тээврийн асуудал, малчдынхаа хотонд яаж хүргэх вэ гэдэг хэцүү байна. Хойд сумдууд бол тун хэцүү. Би туулах чадвар сайтай нилээд сайн машинтай явсан ч хүч хүрсэнгүй” гээд, "Ер нь минийочсон газар бүхэнд тэд надаас элдвийг нэхдэг юм. Архи нэхдэг л юм, би гаргаад л өгдөг. Мөнгө нэхдэг л юм би гаргаад л өгдөг” хэмээн хүслийг биелүүлэгчАлладин шиг юм ярьж яваа сурагтай. Хүн гуйлаа гээд, өгье л гэж өгсөн бол, өр нэхэл болгож өчүүхэн төдий ч өглөг авлагаа тоочих юун. | |
|
Total comments: 0 | |