Main » 2011 » аравдугаар сар » 8 » Шакира Обамагийн зөвлөх боллоо
12:31 PM
Шакира Обамагийн зөвлөх боллоо
 
Колумбийн дуучин Шакира АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дэргэдэх комиссын гишүүн болж, латин америкчуудын боловсролын асуудал хариуцах болсон тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.     Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комиссыг 2010 онд Обамагийн зарлигаар байгуулагдсан байна. АНУ-д боловсрол эзэмших хүсэлтэй испани хэлтэй оюутнуудад учирдаг саад бэрхшээлийг багасгах нь тус комиссын үндсэн зорилго аж.     Латин Америкийн нийгэмлэг 2012 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Обамагийн сонгуулийн өмнөх кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэх бололтой. Обамаг хоёр дахь удаагаа сонгогдож чадна гэж америкчуудын 37 хувь нь одоо үзэж байгаа юм.     Дуучин, продюсер, "Whenever, Wherever", "Hips Don't Lie" хит дууны зохиогч Шакира Дэлхийн банктай хамтран 2010 онд Латин Америкийн хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тэрбээр мөн Колумб, ӨАБНУ, Гаитид боловсролын төсөл хэрэгжүүлдэг "Хөл нүцгэн сан" олон нийтийн байгууллагын үүсгэн байгуулсан байна.
    2010 онд Шакира Латин Америкийн хүүхдүүдэд тусалсныхаа төлөө НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын медаль авчээ.

    2003 онд тэрбээр 26 насандаа НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын /ЮНЕСКО/ хамгийн залуу Сайн санааны элч болсон байна.
Views: 598 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]