9:44 AM Шоучин бэр буюу Sound of kiss-ийн Золоо | |
УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирыг ихэнх хүмүүс гавьяат жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бат-Өлзий хоёрын бага хүү гэдгээр нь мэддэг. Харин авьяаслаг залуугийн эхнэр нь "Sound of kiss” хамтлагийн дуучин, "Шүрэн бугуйвч”, "Амьдралд тавтай морил” киноны гол дүрд тоглосон Н.Золжаргал юм. Дуулах, жүжиглэх авьяастай энэ бүсгүй найз нөхөдтэйгээ уулзан шоу цэнгүүнд оролцох үедээ хэн нэгний зөвшөөрлийг авах дургүй гэсэн бөгөөд хадмуудаасаа хүртэл эмээж үзээгүй гэнэ лээ. Хамтлагийнхаа охидыг дагуулан жүжигчин нөхрөө хүртэл шоунд уруу татдаг болсон Золоог найзууд нь "Шоучин бэр” хэмээн егөөдөж, бага зэрэг сургааль айлдах болсон аж. Харин хамтлаг байгуулах, кино болон рекламанд тоглох мэтээр олны танил болж яваа царайлаг, басхүү эрх дураараа зантай шоучин бэрээ алдартай жүжигчид маань юу гэж дүгнэдэг бол... | |
|
Total comments: 0 | |