Main » 2011 » есдүгээр сар » 20 » Солонгос хэлний шалгалтад 5154 хүн тэнцжээ
5:28 PM
Солонгос хэлний шалгалтад 5154 хүн тэнцжээ

БНСУ-д ажиллах хүч илгээх гэрээний дагуу энэ жил 9957 хүн бүртгүүлснээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 8326 хүн хамрагдсан. Энэ сарын 3, 4-нд орон даяар үргэлжилсэн солонгос хэлний шалгалтын хариуг өчигдөр олон нийтэд зарлалаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр шалгалтын эцсийн нэгдсэн дүн өчигдөр 16.00 цагийн үед гарсан агаад шалгалтад нийт 5154 хүүхэд тэнцжээ. Гэхдээ эдгээр хүмүүс бүгд Солонгост очиж ажиллана гэсэн үг биш аж. Эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн тохиолдолд солонгос хэлний 14 хоногийн сургалтад хамрагдах юм байна. Иргэд шалгалтад тэнцсэн эсэхээ www.labornet.mn, www.hudulmur.mn зэрэг цахим хуудаснаас харж болох агаад шалгалтад ороход өгсөн шар хуудас дээрх кодоор нэвтэрч өөрийн нэрээ шалгах юм байна. Дашрамд дурдахад, иргэдийн тэнцсэнийг баталгаажуулсан бичгийг энэ сарын 30-ны өдрөөс эхэлж иргэдэд олгох ажээ. Харин эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд хэзээ Солонгос явах нь тодорхойгүй ч Солонгос улсаас ажиллах хүч захиалсан компаниуд мэдэх юм байна.

Views: 567 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]