Main » 2011 » 12-сар » 16 » Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, азгүй үхлээр татах уу
8:42 AM
Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, азгүй үхлээр татах уу

Сэрэлт киноны Бумаа авгай болон "Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүр, "Анхны хайр” киноны хэсэгт "Би чамд хайртай” гэсэн үгийг засмал зам дээрээс хүрзээр хусаж байдаг зураглал, "Анхны алхам”, "Хөдөөгийн баясгалан” киноны дуу гээд л сэтгэлд хоногшин үлдсэн хуучны Монгол кино олон бий. Гэтэл ганц хоёрхон жилийн өмнө гарсан орчин цагийн сэдэвтэй кинонуудыг бид нэртэй юутай хийтэй нь мартаж орхисон байх нь гайхалтай. Өөрийнхөө ой санамжинд бурууг өгөх гэхээр өөр олон хүмүүс над шиг бодоод байгаа нь нэгийг хэлээд ч байх шиг...

 Манайд сүүлийн үед хайр сэтгэл, нийгмийн амьдралын хар бараан зүйлүүдийн тухай өгүүлж, бие биеэ давтсан асар олон кино ар араасаа цувран гарах болжээ. Иймэрхүү өнгө аястай кинонуудаа уран бүтээлчид маань нийгмийн захиалга мэтээр тайлбарладаг. Нөгөөтэйгүүр үзэгчид нь ч солонгосын сериалууд шиг хайр дурлал, хадмуудын шахалт дарамт, хар бараан зүйлүүдийг хэтэрхий гэмээр харуулсан ийм төрлийн кинонуудад нэг хэсэгтээ л автсан. Гэвч урлаг, тэр дундаа киноны уран бүтээл гэдэг бол ямар нэгэн зүйлийг хуулбарлан дамжуулж хүргэдэг ч юмуу аль эсвэл олон нийтийн аль хэдийнэ олоод харчихсан сэтгэлзүйд тааруулан хийдэг зүйл ч бас биш юм. Жинхэнэ уран бүтээлийн хамгийн том шалгуур бол үзэгчид буюу нийгмийн захиалгаас нэг алхмын өмнө явж, үүгээрээ дамжуулан урлагийн шинэ мэдрэмж, чиг хандлагыг төрүүлж өгөхөд оршдог. Гэтэл нийгэмд бий болчихсон, олон нийт аль хэдийнэ олоод харчихсан зүйлийн араас нэхэн элдэж, солонгос улсын соёлын нөлөө, хайр дурлалын хачин адармаатай амьдралын хэв маягийг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан ард түмнийхээ мэлмийд авчраад байгаа нь нэгэн бодлын харамсалтай.

 Ялангуяа урлаг, уран бүтээл бол залуучуудад үлгэрлэх, даган дуурайх, үнэн гэх ойлголтыг олж авахад нь үр нөлөөгөө асар ихээр өгдөг. Улс орны маргааш болсон залуучуудыг урлагаар дамжуулан хүмүү жүүлэх гэдэг угтаа бол их л зөв сэдэл юм. Гэвч сүүлийн үед залуучууд хайр сэтгэлийн асуудалд хэт хийсвэрээр хандах нь элбэг болжээ. Сав л хийвэл "Дурлалаа” гэж гүйх, "Саллаа барилаа” гэхээрээ л сархад сөгнөж уйлж дуулан тайтгарах гэх. Тэр ч бүү хэл, арван жилийн хүүхдүүд хүртэл дурлалаасаа болж амиа хорлосон аймшигтай зүйл цөөхөн монголчууд бидэнд цөөнгүй тохиолдсон нь харамсалтай. Хэзээ байтлаа эр хүн хэлсэн ганц үгэнд ганхаж нулимсаа гаргаж байлаа. Хэзээ байтлаа түмэн арвай зүүн дээр асгахад түүн дээр тогтсон ганц ширхэг шиг нь ховор тохиох хүмүүн заяагаа хайр сэтгэлээс хамаагүй доогуур тооцон ингэтлээ үнэгүйдүүлж байлаа.

 Нэг иймэрхүү амьдралын хат, асуудалд нухацтай хандах хандлага яалт ч үгүй сүүлийн үеийн залууст дутагдаад байгаа нь харагддаг. Үүнийг ганцхан солонгос хэв загварын кинотой холбон ойлгох нь учир дутагдалтай хэдий ч амьдралын үзэл нь бүрэн тогтож амжаагүй залууст үр нөлөөгөө асар ихээр өгч байгаа нь ойлгомжтой.

 Биднийг Таван толгой, Оюутолгой, Эрдэнийн хувь, эх орны хишгээ л "Хөгжлийн хүчин зүйл” хэмээн өвөр түрий рүүгээ жийлцэж байхад хүүхэд залуус нь архидалт, балмад явдал, хүн чанарын доголдол, харийн орны соёлын нөлөө зэрэг гаж буруу зүйлст хэт автсаар...

 Эд баялгийн хувьд идэж барахааргүй болсон ч эдлэх хүмүүс нь ухамсрын хувьд дорой бол энэ нь хөгжил гэхээсээ илүү цэнэгтэй бууг цэрэгт дөнгөж татагдсан хүүд бариулсантай л адил хэрэг болж мэдэх юм. Чили, Ливи, Алжир гээд байгалийн баялагтай, урлаг гээд хэлчихээр юм төдийлөн байхгүй улс оронд гэнэт их мөнгөтэй болоход ажил хийх хүн олдохоо байж, өнөөх мөнгөө хэтийдсэн хэрэглээндээ зарцуулсаар дууссан түүх бий. Эдгээр оронд эдийн засаг, хэрэглээний боловсролоос гадна урлагийн аливаад мэдрэмжтэй хандах хандлага ихээр дутсаныг нэрт эдийн засагч Шобель онцлон дурдсан байдаг. Чухам энэ л үед мөнөөх урлаг, уран бүтээлийн ид шид буюу ард түмнийг зөв зүг рүү даллах, дагуулах, гэгээрүүлэх хамгийн том хариуцлага нь гарч ирдэг. Гэтэл байгаа хар бараан зүйлийг харагда ж байгаагаар нь сануулах мэт давтан хүргэж, хор хөнөөлөөс гарах арга зам хийгээд хонгилын үзүүрт ёлтойх гэрлийн талаар огт дурдахгүй байгаа нь уран бүтээлчид маань үүргээ олигтой гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэг хэлбэр л гэж бодогдоход хүргэх юм. Гэвч аливаа юм цаг хугацааны үнэ цэнэтэй. Цаг зуурын зүйл цаг нь болохоор ирээд бас буцдаг жамтай. Хөнгөхөн санаатай реклам хүний толгойг эргүүлэх зүйлээр үзэгчдийг хуурсан, байгаа хар барааныг болъё гэтэл нь харуулсан бүтээлүүд нэг хэсэг хүмүүсийн сонирхлыг татсан ч өнөөдөр хэт олшроод өөрөөр хэлбэл буцах цаг нь болоод буцаж байх шиг байна.

 Сүүлийн үед гарч байгаа инээдэм болон уянгын ижил сэдэвтэй олон кино энэнээс үүдэлтэй яриагаар бол жинхэнэ шатаж байгааг шар сонинууд шагшин бичицгээх болжээ. Үүнийг киноноос дутагдаад буй сэтгэлгээ, шинэ өгүүлэмж, жинхэнэ урлагийн ойлголтыг үзэгчид маань хайгаад байгаатай холбоотой болов уу гэж таамаглаж байна. Уран бүтээлийг үзэх үзэгчдийн хөрс зөвөөр тавигдана гэдэг бол энэ салбарын хувьд маш чухал ололт. Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай оронд. Өчнөөн зардал чирэгдэл гаргаж кино хийлээ ч, солонгос сериалд хэт автчихсан үзэгчид нь үзэхгүй бол бас л харамсалтай. Гэвч муу зүйл байж гэмээнэ, сайн зүйл байдаг гэдгийг ойлгодог гэгчээр тийм кинонууд маш ихээр гарсан нь холливуд, эсвэл манай алтан үеийнхний хийж байсан жинхэнэ уран бүтээлийг үзэгчид нэхэхэд хүргэсэн нь дамжиггүй. Үнэхээр л энэ үнэн бол одоо л манай киноны салбарынхны маань жинхэнэ уран бүтээлээ хийдэг цаг нь ирж байх шиг байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 693 | Added by: beatbox_battle | Tags: азгүй үхлээр татах уу, Солонгос сериалд автсан үзэгчдийг с | Rating: 0.0/0
Total comments: 1
teneg yumnuud hairaa geed l hezee mongolchuud tegj baisan yum soliotoi Enh-AMAR gej muu yanhan ooroo 26 tai baij garsan ovgoniig hairaa geed bgaa muu yanhan chi uilee uznee mod

IP хаяг :97.101.68.209· 2011/12/18 8:20 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]