Манай
улс цагаачлалын орон болоод байгааг түүх судлаачид хэлж байна.
Хөдөөнөөс хот руу, хотоос гадагшаа чиглэсэн манай иргэдийн цагаачлап
нийгмийн томоохон хувьсал болоод байгаа гэнэ.
Тухайлбал, Солонгост цагаачлан амьдарч буй хүн амын тоог Хятадын иргэд
тэргүүлдэг бол манай улсын иргэд удаалдаг байна. Хүн ам цөөтэй манай
улсын хувьд энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахад хүрээд
байгаа асуудал хэмээн тэд хэлж байна. Мөн Солонгост төрөлх хэлээ
мэдэхгүй манай улсын харъяат 1-16 насны 8000 орчим иргэн байгаа гэсэн
судалгаа гарсан байна. Гэтэл орон нутагт 3000 орчим хүн амтай сум
байгааг судлаачид онцолж байлаа. Харин АНУ-д хэд байдаг бол?