Main » 2011 » аравдугаар сар » 13 » Солонгосын поп од “Rain” цэрэгт явлаа
3:20 AM
Солонгосын поп од “Rain” цэрэгт явлаа
 

Хятад, Япон болон Малайзаас ирсэн зуу зуун хөгжөөн дэмжигч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын цэргийн баазын гадна талбайд Мягмар гаригт цугларан Солонгосын поп од "Rain”-ыг цэргийн албанд орж байгааг харахаар ирцгээсэн ажээ.
"Rain” гэдэг нэрээрээ алдаршсан жүжигчин, дуучин Жун Жи-Хүүн нь сүүлийн арван жилийн турш Солонгосын телевизийн цуврал кинонд тоглож, гурав дахь цомгоо гарган домог болоод байгаа нэгэн юм. 2004 онд Азид "It's Raining" цомгоо худалдаанд гаргаснаас хоёр сая хувиар зарагдан ёстой л нэг шуурга дэгдээсэн гэхэд хилсдэхгүй.
"Ноён "бороо” хоёр жилийн хугацаатай цэрэгт явах болсон нь үнэхээр уйтгартай байна” хэмээн Солонгост ирж "Rain”-ы сүүлийн тоглолтыг үзэн, салах ёс хийж байгаа Японы хөгжөөн дэмжигч Сачико хэлсэн байна.
"Японд байгаа түүний бүх хөгжөөн дэмжигч өнөөдөр энд ирэхийг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид бүгдээрээ л түүнд хайртай” хэмээн нэмж хэлжээ.
Тэрээр дуулж бүжиглэхээс гадна хэд хэдэн "Speed Racer", "Ninja Assassin" гэх мэт ашиг орлоготой Холливудын нэртэй кинонд тоглосны дээр MTV авардсын эзэн болж байсан юм.
"TIME” сэтгүүлийн гурван удаагийн буюу 2006, 2007, 2011 оны шагналын эзэн маань Өмнөд Солонгосын зэвсэгт хүчинд 21 сар зүтгэх болсон байна.
"Өнгөрсөн арван жилийн хугацаанд надтай хамт байж намайг хайрлаж байсанд баярлалаа, баяртай, би буцаж ирэх болно” хэмээн "Rain” фэнүүддээ хэлжээ.
Мөн энэ жил Солонгосын томоохон жүжигчдийн нэг "Secret Garden" киногоороо олны танил болсон Хуйн Бин цэрэгт явсан билээ.

 
 
Views: 1702 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]