Main » 2011 » аравдугаар сар » 18 » Сул явж байгаа нохойг шууд буудах тушаалтай
9:34 PM
Сул явж байгаа нохойг шууд буудах тушаалтай

-ӨДӨРТ ДУНД­ЖААР 280-300 ОРЧИМ ЗОЛБИН НОХОЙ УСТГАЖ БАЙНА-

Золбин нохой, муур устгах ажил хэрхэн өрнөж буй та­лаар нийслэлийн Хот то­хи­жилтын газрын дарга Б.Бям­бадоржтой ярилцлаа.

-Золбин нохой ямар уч­раас ихсээд байна вэ?

-Манай байгууллага зол­бин нохой, муур уст­гах ажлыг гардан зохион байгуулдаг. Нийслэлийн иргэдийн хур­лын тогтоо­лоор гу­дам­жинд хараа хяналтгүй, сул чөлөө­тэй явж байгаа нохойг буу­даж устгадаг. Өнөөдөр нийс­лэлд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Үүний хэрээр энд тэндгүй ба­рилга байшин ба­риг­даж эхэлсэн. Ба­рилга ба­рьж буй газрын хашаанд ха­руул хийж байгаа айлууд хоё­роос гурван нохой тэжээж байна. Тэдгээр нохой нь ямар ч үед сул чөлөөтэй явдаг. Энэ нь нохойн үржлийг хурдас­гаж байгаа юм.

-Хотын төвд байгаа нох­дыг устгахад хүндрэлтэй юу?

-Мэдээж хүндрэлтэй. Ма­найхан хашаандаа тэ­жээж буй но­хойгоо мал эмнэлэгт хам­руул­даггүй. Тэгэ­хээр устгалд оруу­лахаас өөр арга байхгүй. Зол­бин нохойг устгалд оруу­лахад их түвэг­тэй. Анч­дыг хэл амаар до­ром­жилно, тэр ч бүү хэл зодож тан­хай­рах, машин тех­никийг нь эвдэх тохиол­дол их гарна. Анчид үүрээр 04.00-07.00 цагийн хооронд агналт хий­дэг. Ард иргэдийг ажил­даа га­рахаас өмнө л амжуулж бай­гаа юм.

-Жилд дунджаар хич­нээн зол­бин нохой агнадаг вэ?

-Дунджаар 60-аад мянган но­хой устгаж байна. Өнгөр­сөн долоо хоногоос 14 хоно­гийн хугацаатай золбин но­хой устгалын кампанит ажил эхлүүлчихсэн явж байна. Ма­най байгууллага есөн гэрээт ан­чин­тай. Нэг анчны ард жолооч, ачигч гээд гурвуулаа "Портер" машинтай явдаг. Өмнө нь нэг ан­чин нэг дүүрэг хариуцан ажил­ладаг байсан бол энэ кампанит ажлын хү­рээнд арга барилаа бага зэрэг өөрчилсөн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Яаж өөр­чилсөн гэхээр есөн анчингаа дүүрэг бүрт бөөнөөр нь ажил­луулж байгаа. Өдөрт дунд­жаар 280-300 орчим золбин нохой устгаж байна.

-Нийслэлийн хэмжээнд тө­дөн мянган золбин нохой байдаг гэсэн судалгаа бий юу?

-Одоогоор манай бай­гуул­лагад тийм тоон судалгаа ирээгүй байна. Энэ судалгааг Үндэсний статис­тикийн хо­роо гаргах ёстой. Өнөө­дөр нийс­лэлийн захын хороолол тэ­лэхийн хэрээр золбин но­хой ихэсч байгаа. Түүнээс гадна сүү­лийн үед нохойн биологийн бүтцэд өөрчлөлт орж байна. Анчид, мэр­гэжилт­нүү­дийн ярьж буйгаар ороо ордог хуга­цаа нь ойртсон гэж байна лээ. Байн­гын харил­цаанд ордог. Уг нь нохой жилд хоёр удаа гөл­өглөдөг.

-Хөдөө орон нутгийн ир­гэд гөлөгнүү­дийг хоол­той газар төө­рүүлж байгаа нь энэ гээд нийс­лэлд авчрах то­хиол­дол гарч байгаа гэсэн. Та­найх хо­тын за­хын тов­чоонуудад хяналт тавь­даг уу?

-Товчоод дээр Мэргэж­лийн хя­налтын газар хяналт тавих ёстой. Яагаад гэхээр нийслэл рүү малын гаралтай түүхий эд, араатан амьт­дыг оруулах тодорхой дүрэм, жу­рам бий шүү дээ. Сүүлийн үед золбин нохой ихэсч байна. Хүмүү­сийн дунд буруу ойл­голт яваад байх шиг байна. Айлууд эм нохойг ихээр тэжээх боллоо. Ингэс­нээр мөнгө их олж, баяждаг гэж ойлгоод байх шиг. Энэ нь эргээд сөрөг үр дагавар да­гуулж байна. Ялангуяа гэр хорооллын айлууд хашаан­даа хоёроос гурван эм нохой тэжээж байна. Тэдгээр нь жилд хоёр удаа гөлөглөнө гээд бодохоор золбин нохой ихсэх нь арга ч үгүй биз. Мөн золбин нохой ихсэх өөр нэг шалт­гаан бий бол­сон. Мон­голчууд угаа­саа шүтлэгтэй ард түмэн. Бурхан шашны номонд ч амьтны амь тас­лах цээртэй бай­даг. Энэ утгаа­раа золбин но­хой ихэсч байна. Үүнээс үүдэн анчдыг алуур­чин талуурч­наар нь дуудах хүнд­рэлтэй асуу­дал гардаг.

-Нийслэлийн Хот тохи­жил­тын газар дуудлагаар нохой агнадаг гэж сонссон юм байна?

-Ард иргэд, албан байгуул­лага, аж ахуйн нэгжийн за­хиалгаар но­хой агнадаг. Он гарсаар захиал­гын 300 орчим дуудлага ирсэн.

-Нохойг эзэнжүүлж, бүрт­гэх ажлыг танайх ха­риуцдаг уу?

-Эзэнгүй нохойг эзэн­жүү­лэх, бүртгэх ажил үндсэндээ улсын Мал эмнэлгийн газарт хамаатай. Ма­найх зөвхөн нийслэлд байгаа зол­бин но­хой, муурыг л устгах үүрэг­тэй.

-Өнөөдөр нийслэлд хүн ам ихээр төвлөрч байна. Золбин нохойг устгахдаа буу хэрэглэж байгаа. Энэ нь хэр зохимжтой арга вэ?

-Хамгийн хямд зардлаар уст­галд оруулах нь буудах арга юм. Буудсан нохойгоо Улаанчулуутын хогийн цэгт аваачиж тусгай зориу­лалтын ухсан нүхэнд хийн булж, ариут­гадаг.

-Золбин нохой агнах ажилд улсын төсвөөс хич­нээн төгрөг өгдөг вэ?

-Жилд дунджаар 300 ор­чим сая төгрөг төсөвлөдөг. Нэг нохойг таван мянган төг­рөгөөр агнадаг. Энэ таван мянгад ажлын хөлс, шата­хуун, сумны үнэ багтана. Сүү­лийн үед сумны олдоц тааруу байгаа. Бид уг нь "Их ав" нэртэй ангийн хэрэгсэл зардаг дэл­гүүрээс сумаа авдаг байсан. Гэтэл тус дэлгүүр нь гэрээ­гээр хүлээсэн үүргийн дагуу сумаа нийлүүлж чаддаггүй. Мөн олдоц муудахын хэрээр сумны үнэ тэнгэрт хадлаа. Бид үнэндээ чөлөөт зах зээ­лээс л сумаа авч байна даа. Нийслэлийн ард иргэдийн аюулгүй амьдрах, зэрлэг золбин но­хой, муурт уруул­чихгүй байл­гахын тулд л ийм арга хэрэглэж байна. Мэдээж сумны үнэ өсөхөөр анч­дын авч буй цалин багас­на гэсэн үг.

-Гудамжинд сул явж буй но­хойг шууд л буудна гэж ойлгож болох уу. Эсвэл эзэнтэй эсэхийг нь тодор­хойлдог юм уу?

-Сул явж байгаа нохойг шууд буудах тогтоолтой. Тэ­гээд буу­дахаар л асуудал үүснэ дээ. Ер нь ихэнх ай­лууд нохойгоо сул тавь­чихдаг. Хашаанаасаа га­раад явж байгаа нохойг буудаад алчихаар өнөөх эзэн нь гарч ирээд л манай нохой байсан энэ тэр гээд бөөн юм болно шүү.

-Гэр хороололд хүзүүв­чин­дээ пайзтай нохой бай­даг болов уу?

-Тун ховор. Энэ асуудлыг цэгц­лэх ажил өрнүүлэх цаг болсон шиг санагддаг. Харин орон сууцны бай­ранд байгаа нохойнууд ихэнх нь бүрт­­гэлтэй байдаг. Мөн хараа хя­налт ч сайтай. Ядаж л хо­шуувч, хү­зүүвч зүүсэн байдаг.

-Анчид буу алдах гэх мэт эрсдэлээс хэрхэн урьд­чилан сэргийлдэг вэ?

-Галт зэвсэг ашиглах тус­гай хууль, журамтай. Тэр хууль жур­мын дагуу л анчдад шаардлага тавьдаг. Одоо ажил­лаж бай­гаа гэрээт анчид маа­нь олон жи­лийн туршлагатай, анчны үнэм­­лэхтэй, буу эзэм­ших эрхтэй хүмүүс. Мэ­дээж тодорхой хэмжээ­ний сонгон шалгаруулалт явуул­даг. Мөн ту­хайн хүний өөрийнх нь хүмүүжил төлөв­шил, сэтгэл зүй нь ямар байгааг харж авдаг.


Гудамжинд машинд дайруулсан 2 настай охинд хэн ч тусалсангүй
12

Хөлд ороод удаагүй байгаа, 2 настай учраа мэдэхгүй бяцхан охин ганцаар гудамжаар алхаж байгаад машинд дайруулж байгаа дүрс гудамжны камерт бичигджээ. Уг ослын дараа бяцхан охин амьд тийчлэн хэвтэж байсан ч түүнд туслах хүн олдсонгүй. Бичлэгийг үзсэн хүмүүс Хятадуудын арчаагүй, амиа бодсон байдлыг хараад харааж зүхэж байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 668 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]