Main » 2011 » есдүгээр сар » 14 » Т.Ариунаа кино клипээ өмчилж, хуулбарласан тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэв
2:56 PM
Т.Ариунаа кино клипээ өмчилж, хуулбарласан тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэв
 

"Домгийн өглөө” хэмээх чамин нэртэй мюзикл киногоо гавьяат жүжигчин маань Оюуны өмчийн газарт бүртгүүлж санаагаа амраажээ. Багагүй хугацаанд хийж буй энэхүү бүтээлийг нь дэлгэцэнд гармагц хуулж авахаар зэхсэн хулгайч нөхдүүдтэй тэрбээр ийн тэмцэх гэж буйгаа зарласан аж. Харин энэ мэт арга хэмжээ аваад байхад нь "Домгийн өглөө”-г хуулбарлаж зүрхэлбэл дуучин бүсгүй ёстой л амандаа орсон тоогоо хэлээд мөнгө нэхнэ гэдгээ тангараглах шахав. Аргагүй л дээ. Өөрөө бүх дуугаа дуулахын хажуугаар гол дүрд нь тоглож, хөрөнгө санхүүгээ хүртэл халаасаа гөвөх шахам зохицуулсан Т.Ариунаад "Домгийн өглөө” нь юу юунаас илүү үнэ цэнэтэй гэдэг нь тодорхой. Тиймээс нээлтийн арга хэмжээгээ хүртэл дуучин Д.Болдын төрийн ордонд хийсэн цагаан эсгийний ёслолоос дутахааргүй хийхээрээ бэлтгэж байгаа юм билээ.

Views: 433 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]