Main » 2011 » аравдугаар сар » 11 » Т.Бадамжунай охиныхоо инжинд Монголын 270 мянган га газрыг солонгосчуудад өгсөн үү
10:32 PM
Т.Бадамжунай охиныхоо инжинд Монголын 270 мянган га газрыг солонгосчуудад өгсөн үү

Алдарт Мэнэнгийн тал, Халх голын ай сав нутагт солонгосчууд удаан хугацаагаар газар түрээслэх тухай яриа нэлээд эртнээс гал авсан. 20, 30 жилээр 20 мянган га түрээслэнэ, харийнханд ингэж газраа өгч болох уу, "Түндэмүн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас авсан” гэх зэрэг мэдээлэл хэсүүчилж байсан. Харин үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч газар дээр нь очиж баталгаажуулахдаа "Халх голын ай сав нутагт 270 мянган га газрыг солонгосчуудад 99 жилээр түрээслүүлнэ” гээд ил тод болгочихсон. Юу л гэж шууд Ерөнхийлөгч очин гарын үсэг зурж, нэг аймгийн Засаг дарга дур мэдэн 40 мянган га газар түрээслүүлэх билээ. Тиймээс солонгосчуудад газар түрээслүүлэх аян эрт эхэлсэн гэдэг. Одоогийн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй хэсэг нөхөд солонгосчуудад газар түрээслүүлэх эртний хүсэлдээ хөтлөгдөн хамтарсан Засгийн газарт салбарын сайдаар суусан хэрэг. Мэдээж тэнд сууж газар зарахын тулд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх болсон.

Тиймээс Халх голын ай сав нутгийг загвар аж ахуй болгох хүрээнд "Халх гол” төсөл гэгчийг бий болгосон. Тэд энэ том төслийг өөрсдөө хийж чадахгүй л дээ. Тиймээс Солонгосын Койка олон улсын байгууллага хийж ХХААХҮЯ-нд хүлээлгэж өгсөн. Төсөл хийгдэх хугацаанд Засгийн газарт төслөө зүтгүүлэх замыг аль хэдийнэ цэвэрлээд амжсан хэрэг. Тиймээс тухайн үед  "Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г сайшааж, ”Халх гол” төслийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын тогтоолоор, төслийг зохицуулах удирдлага арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулав. Дорнод Монголын хөгжлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу "Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г БНСУ-ын "КОЙКА” олон улсын байгууллага хийж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө. Ард түмний амьдрал, тэр тусаа дорнодчуудын амьдрал суга дээшилнэ гэж "пиардав”. Энэ төслийн талаар П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын цөөн гишүүд саналаа хэлснийг эс тооцвол Засгийн газар дээр ч тэр, Ерөнхийлөгч дээр ч тэр ердөө гацсангүй. Т.Бадамжунай төслийнхөө удирдагчаар нэгэн цагт Архангай аймгийн засаг ноён байсан Т.Цэдэндамба гэгч итгэлт нөхрөө тавьсан. Үүнийг бол уншигчид сайн мэдэж байгаа байх. 

Уг нь энэ мастер төлөвлөгөөнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, бүс нутгийн байгаль орчин, дэд бүтцийн хөгжил зэрэг таван салбарт 18 төрлийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэр ч бүү хэл ойн сав газрыг бий болгох гээд сайхан санаанууд цаасан дээр дурайлгасан юм билээ. Харин үүнээс өмнөхөн www.koreaittimes.com вэб хуудсанд Солонгосын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурьдсан байна. Үүнээс товчлон хүргэвэл, "БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол Улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын доорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тогтворгүй байгаа үед импортыг орлох үр тариа болон хүнсний ногоо тариалах болно. Хөдөө аж ахуй бол Монголын эдийн засгийн үндсэн салбар бөгөөд хүн амын 48 хувь нь уг салбарт ажилладаг. Ийм учраас энэ газрыг худалдан авах нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой гэжээ. Харин Ерөнхийлөгч Ли Мён Баг "сайн чанарын хүнсний нөөцийг бий болгохын тулд төрийн болон иргэний байгууллагууд засгийн газар хоорондын байгууллага байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх, үүний тулд бусдыг урин, хамтарсан үйлдвэр байгуулах нь зүйтэй гэжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйн тусгай бүс нь Монголын Халх голын бүс нутагт 30 мянган га талбай эзлэн орших юм. Одоогийн байдлаар өмнөд Солонгос үр тарианы хэрэгцээнийхээ дөнгөж дөрвөн хувийг бие даан хангаж байгаа бол Умард Солонгос хүнсний гол төрлийн бүтээгдэхүүн болох цагаан будаагаар гачигдаж байна. Хоёр Солонгос хоёулаа хүнсний хангамжийн асуудалтай тулгараад байна. Ах дүүгийн холбоотой Монгол оронд улаан буудай, буурцаг, эрдэнэ шиш болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тариалснаар манай оронд үр тарианы хомсдол арилж, илүүдэл цагаан будааг Умард Солонгос болон бусад орнуудад экспортлох сайхан боломж нээгдэнэ.

Хэтдээ Монгол Улсад хүнсний хангамжийн бааз байгуулах, дахин нэгдсэн улсын маань 80 сая иргэдийг хүнсээр хангах арга зам олоход бэлтгэх үүднээс энэ боломжийг бид ашиглах ёстой” хэмээсэн байх юм. Ийнхүү солонгосчууд Халх савын ай газарт 30 мянган га газар эзэмших тухай ярьж байх үеэр манай ХХААХҮ-ийн сайд үзэсгэлэнт Чежү арал дээр охиныхоо хуримыг хийж, Солонгосын томчуудыг бөхөлзүүлж явсан гэдэг. Түүний охин бага охин нэлээд том хэмжээний бизнес эрхэлдэг солонгос эртэй гэрлэсэн учраас ийнхүү Солонгост бараа бологчтойгоо очиж, хувь, хувьсгалаа амжуулсан гэх яриа байдаг. Ийнхүү салбарын сайдыг Солонгостоо л дээд зэрэглэлд багтах хуримаас ирсний дараа тун удалгүй га газрын хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдсэн гэх хардлага бий. Г.Бадамжунай тэгэхээр хуримынхаа бэлгэнд Халх голын ай сав газраас өгчихсөн юм биш үү.

Views: 620 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]