Main »
2011 » аравдугаар сар » 21 » Т.Баясгалангийн өмнө явж болохгүй
2:42 PM Т.Баясгалангийн өмнө явж болохгүй |
Гавъяат
хэмээх эрхэм хүндтэй цолыг авч гарч ирэнгүүтээ "Ханьдаа баярлалаа” гээд
хэний татаасаар авснаа шулуухан зарласан дуучин Т.Баясгаланг гишүүний
эхнэр болохоосоо өмнө зүгээргүй хүүхэн байсныг хэн хүнгүй л мэддэг.
Зартай
овгор Дамын Хишигээ гээд ар араасаа хөврөх богино настай хайрын
романсуудынх нь нэг нь амьдрал болж овоохон үргэлжилсэнд баярлах фен ч
олон байгаа байлгүй. Гэхдээ Дамбын Хишигээгийн бүсгүй байхдаа улаан
хөлтнийг урдуураа алхуулахгүй том байсныг цөөн хүн мэддэг юм билээ.
Налайхын замд Т.Баясгалангийн машин явж байсныг мэдээгүй телевизийн
уран бүтээлчид гүйцэж түрүүлэхэд өмөөрч томордог залуу нь хаширтал
зовоож шөнөжин явуулаагүй ээрсэн гэдэг. Тэгэхээр Баясгалангийн өмнүүр
хамаагүй явж болохгүй. Эр бяртай одоогийн нөхөр нь бас яагаа ч билээ.
Үүнээс гадна эр нь эмээ өмөөрөөд зогсохгүй эм нь дуучныхаа нэр нүүрээр
эрийнхээ алдааг хаацайлах гэж баахан тэнэгтэж, Хишигээгийн уурхайг
лацдсан байцаагчид "Хэн байна би” хэмээн аархсан гэж байгаа. Эд ч бага
хэрэг, хэнээс задарсан нь тодорхойгүй Баясаагийн нүцгэн зураг ч хараад
баясах биш бүр гутмаар дамшиг. Харсан хүмүүс нь ийн ярьдаг юм билээ.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 840 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |