9:40 AM Т.Мино шүдний аппараттай байхдаа үнсэлцэж чаддаггүй байжээ | |
Охидын Sound of kiss хамтлагийн дуучин Мино өөрийгөө юм юманд сорих дуртай, сэргэлэн охин.13 хан настайдаа дуучин Ариунаагийн "Асуудал” клипэнд тоглосон нь түүний цаашдын амьдралд хүчтэй нөлөөлсөн гэдэг. Хамтлагийнхныхаа дунд хамгийн өхөөрдөм гэдэг нэрийг авсан тэрээр жүжиглэх авъяасаа хөгжүүлж багагүй клип, кинонд тоглосон. Харин түүнийг оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах"New Face-2006” наадмын"Фото загвар өмсөгч”-өөр шалгарч байсныг хүмүүс тэр бүх мэддэггүй ээ. Тэрээр дуулахаасаа илүү жүжигчин болох сонирхолтой гэдэг. СУИС-ийн жүжигчний ангид орох сонирхолтой байсан ч ХУИС-д орсон. Оюутан байхдаа өөрийн гоо сайханд анхааран шүдний аппарат зүүдэг байж. Гэхдээ аппарат зүүж байх үеийнх нь нөхцөл байдал түүнд таалагдаагүй гэдэг. Учир нь тэрээр нэгэн удаа ярихдаа "Шүдний аппараттай байх хэцүү юмаа. Үнсэлцэж ч болохгүй” гэсэн гэдэг. Шүдний аппарат гэдэг хэцүү эд байна даа. Зүүж гэж байгаа хүмүүс л Миногийн зовлонг ойлгох байхаа. | |
|
Total comments: 0 | |