Main » 2011 » 12-сар » 1 » Т.Номин авто осолд өртжээ
9:35 PM
Т.Номин авто осолд өртжээ


Залуу жүжигчин Т.Номин өчигдөр 20 цагийн үед авто осолд өртсөн байна. Халтиргаа, гулгаа ихэссэн хүйтний улиралд хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс эл мэдээг нийтэллээ. Тэрээр Маршалын гүүрний баруун талын уулзвар орчим гэгээ тасрах үеэр явж байгаад, авто машинтайгаа онхолджээ. Түүний "Mark X78-18 дугаартай, хөх өнгийн авто машин 50-иад метрийн дор шидэгдсэнийг кранаар татаж гаргасан байна. Аймшигтай осолд өртсөн ч Т.Номингийн биеийн байдал одоогоор гайгүй гэнэ. Гэвч эмч нар дотоод бэртэлтэй байж болзошгүй гэж үзэн, дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ. Ослын газар очсон хүмүүс "Хэрэв шон ч юм уу ямар нэгэн зүйл мөргөсөн бол байдал хүндрэх байж дээ. Ямар аймаар юм бэ” хэмээн толгой сэгсэрч харагдсан. Т.Номин 13 настайгаасаа клип, рекламны дүрд тоглосон авьяаслаг, ирээдүйтэй бүсгүй юм. Тэрээр "Хайрлаж болох уу” монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд "Амьдралд тавтай морил” сериалд тоглосон билээ. Залуу үед хүлээн зөвшөөрөгдсөн, хөгжилтэй сэргэлэн Т.Номин буюу Мино жүжигчний ур чадвараа дээшлүүлэхийн тулд "City дээд сургуулийн драмын ангид суралцаж байгаа аж.    

Category: Мэдээ мэдээлэл | Views: 779 | Added by: beatbox_battle | Tags: Т.Номин авто осолд өртжээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]