Main » 2012 » хоёрдугаар сар » 4 » Төрийн сайд Н.Номтойбаярын хамраас юу цухуйгаад байна вэ
9:39 PM
Төрийн сайд Н.Номтойбаярын хамраас юу цухуйгаад байна вэ

Боловсон хүчний нөөцөөрөө гайхагддаг МАН саяхан дэд сайдуудаа томилсон. Тэдний дундаас хамгийн залуу нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Нямтайширын Номтойбаяр. Түүнийг "Амьд АТМ" гэж нэрлэх нь бий. Намынх нь "нөхдөөс" өгсөн нэр гэнэ лээ. Дорнодчууд бол "Мөнгөн бороо", "Ноолууран оймс" гэх мэт хоч зүйлгэсэн байх юм. Номтойбаярын аавыг "МАК”–ийн босс, Монголын хамгийн баян хүмүүсийн нэг гэдгийг сануулах хэрэггүй байх. МАН-ын шинэ байрыг барихад нэг тэрбум төгрөг хандивласан, тэрийг нь хүү нь олонд ил тод зарласан. Тэр хүн нисдэг тэргээр ажилдаа явдаг. Түүний хувьд орон зай цаг хугацааны эрхшээл биднийхээс шал өөр байдаг хэмээн ажилтнууд нь уулга алддаг юм билээ. Өглөө Улаанбаатарт хуралтай байсан хүн өдөр нь Өмнөговийн Гурвантэс суманд хоол идээд сууж байснаа ажил тарахаас өмнө Дорнод орчихсон хүүгээ загнаад байж байдаг гээд үлгэр шиг яриа сонсож байлаа. Сая Тусгаар тогтнолын ордон ашиглалтанд орж, Нямтайширын эрх хүү дэд сайдын албанд томилогдов. За үгүй юмаа, Номтойбаярт дэд сайдын албан тушаалыг Хүрэлсүх дарга томилов. Намын бодлого, Төр эрх ашгийн үүднээс түүнийг төрийн сайд болгоогүй нь лавтай. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин биш гэдэг нь баар сав хэсэж, эмс хүүхнүүдээр тоглож явснаар нь илэрхийлэгдэнэ. Ардын намд алсаа бодож хандивласан тэрбум янчаанаа сайдын суудал болгон эргүүлж аваад хүүдээ бэлэглэж байгааг манай монголчууд их л тайван хүлээж авч байх шив. Төрийн сайдын сэнтий гэдэг эцэг нь хүүдээ төрсөн өдрийн баяраар авч өгдөг тоглоомон машин үнэтэй болсон цөвүүн цаг ирж дээ. Миний бие энэ хүнд ямар нэг өсгүй, муучлах сэтгэл ч алга. Аав нь нүүрсээ зөөгөөд, бензинээ зараад, алтаа ухаад, хахиулаа хусаад олсон мөнгөөр нь хүү нь гадаад дотоодод шоудаж, ганган тэрэг хөлөглөж байгаа жишээ зөндөө л байна. Тэднээс нэгийг нь онцолж, онилоод байх юмгүй. Харин Монгол улсын хамгийн эмзэг хэсгийнхний эрх ашгийг төлөөлж, тордох учиртай төрийн яамны орлогч сайдын суудлыг аав нь хүүдээ бэлэг болгож өгөөд байхаар өөрийн эрхгүй зэвүү, дургүй хоёр зэрэг хөдлөөд тэссэнгүй үзгээ шүүрч авсан минь энэ. За тэгээд, Номтойбаяр гэдэг хүнийг ганц сайхан хусчихъя гэж бодоод зурагных нь эрэлд гарлаа. Би үнэнээ хэлж байна шүү. Явсан суусан хүүхэн, барьсан зарсан баар, зодсон мөргөсөн банди нар гээд бүгдийг нь цуглуулаад бут авъя гэж бодлоо. Сэтгүүлч хүнд хааяа нэг ийм адын бодол төрдөг юм. Жишээ нь, Оюутолгойн гэрээг хамгийн сайхан гээд байгаа Зоригт сайдыг бүр нэг ээрч мууртал нь цохих юм сан гэх бодол, хүсэл төрдөг удаатай. Гэтэл төрийн сайд Номтойбаярын ийм нэг зураг олддог байгаа. Саяхны л патиар юм даг уудаа. Хамарт нь байгаа "зүйл”-ийг хараад цааш нь юм бичих хүсэл бүүүүүүүүр унтарчихлаа. Тэгээд зүгээр л энэ хамраас цухуйж байгаа ногоон зүйлийг та юу гэж бодож байна аа гэж нэг ийм мэдээрхүү юм бичиж илгээлээ. Би бол нусаа арчиж чадахгүй яваа төрийн сайдтай болжээ л гэж бодоод сууж байна. Танд арай өөр бодол төрж болох юм. За тэгээд, Номтойбаяр нь ч байна уу, Сумтайбаяр нь ч байна уу, Юмтайбаяр нь ч байна уу, бүр Нустайбаяр нь ч байна уу хүний хамрын нус бол яамай. Сүүлийн үед мөөг шиг олширч байгаа Төрийн энэ олон ногоон нуснуудыг бид яана аа,  Монголчууд аа...
Category: Мэдээ мэдээлэл | Views: 712 | Added by: beatbox_battle | Tags: Төрийн сайд Н.Номтойбаярын хамраас | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]