Main » 2011 » есдүгээр сар » 28 » Түвдийн хоёр лам өөрсдийгөө шатаажээ
7:36 PM
Түвдийн хоёр лам өөрсдийгөө шатаажээ
 

Сычуань мужийн Аба аймгийн Киртийн хийдийн хоёр лам эрх баригчдыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өөрсдийгөө шатаасан тухай "Save Tibet” байгууллагын мэдээнээс иш татан "Associated Press” дамжуулжээ. Залуу лам нар Далай ламыг дэмжсэн уриа хашгирч байжээ.

Залуу лам Лувсан Галсан (Lobsang Kalsang) 18 настай, Лувсан Гончиг (Lobsang Konchok) 19 настай. Тэдний нэг нь амиа алдсан бөгөөд нөгөөгийн бие нь маш хүнд байгаа гэнэ. Харин Засгийн газрын "Синьхуа” агентлагийн мэдээгээр цагдаагийнхан галыг нь хурдан унтрааж, залуу лам нарыг бага зэргийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэсэн гэнэ.  Тэдний нэг нь энэ жилийн гуравдугаар сард өөрийгөө шатаасан 16 настай бандийн ах байсан гэнэ. Түүнийг эмнэлэгт хүргэх замаас нь хулгайлан авч хоёр хоног нууж үхэлд хүргэсэн  гэж хоёр ч ламыг Хятадын шүүх шоронд хорих ялаар шийтгэсэн билээ. Залуу ламын үхлээс болж Сычуань мужид олон нийтийн үймээн дэгдэж байсан. Наймдугаар сарт Киртийн хийдээс 200 км-ийн зайтай өөр нэг хийдийн лам өөрийгөө шатаажээ. Төвдөд гарсан 2008 оны үймээнээс хойш хэдэн зуун лам нар баригдаж, тэдний ихэнхийг "дахин хүмүүжүүлэх” гэж нэрлэсэн лагерьт байгаа.

Далай лам өөрөө Түвдийн автономид найдаж байгаа бөгөөд харин бүрэн тусгааолах гээгүй гэдэг. Энэ жилийн гуравдугаар сарын 14-нд тэр Түвдийн улс төрийн эрх мэдлээсээ татгалзаад зөвхөн шашины лидер нь болсон байна. Хятадаас 1959 онд хөөгдөн гарсан 76 настай Далай лам түүний хойд дүрийг тодруулах тэр институт хэвээр үлдэх үү гэдэгт эргэлзээгээ хэлсэн юм. Далай багш энэ талаар бодож сэтгээд 90 нас хүрэх цагт айлтгана гэжээ.

Энэ цагаар Хятадын Засгийн газар Далай лам тодруулахыг бие даан хийнэ гэсэн бөгөөд Гадаад хэргийн яам нь XIV Далай ламыг Засгийн газар нь батлан дэмжсэн гэж мэдэгдэж байв. 

Views: 519 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
HaN7eR
za all comment uldeegeerei cool

IP хаяг :202.21.108.5· 2011/09/30 3:51 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]