Main » 2011 есдүгээр сар 15 » Талийгаачдын буу бүртгэлгүй байжээ Mgl
6:32 AM Талийгаачдын буу бүртгэлгүй байжээ Mgl | |
Есдүгээр сарын 8-ны өдөр РС тоглоомын газар нэгнийгээ хөнөөж, дараа нь өөрийгөө буудсан хэрэг гарсан билээ. Улсын мөрдөн байцаах газарт хэргийг шалгаж байгаа бөгөөд тус газраас талийгаачдын хэрэглэсэн буу улсын бүртгэлгүйгээс гадна өөрсдийнх нь биш болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Албаны хүмүүсийн хэлснээр хэргийн анхан шатны дүгнэлт 14 хоногийн дараа гарах ажээ. Хэргийн талаар эргэн сануулахад, есдүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах 22-р байран дахь РС толоомын газарт 22 настай С гэгч 23 настай Ц-г буудаж амь насыг нь хөнөөн, дараа нь өөрийнхөө амийг есгүүтгэсэн юм. | |
|
Total comments: 0 | |