Main » 2012 » нэгдүгээр сар » 10 » Талх Чихэр ХК талхаа чулуугаар хачирладаг болжээ
4:31 PM
Талх Чихэр ХК талхаа чулуугаар хачирладаг болжээ

Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихийг  хэрэглэгч бид бүхэн хичээдэг.  Харин  тэд маань үе үе итгэл алдах  тохиолдол гаргасаар л байна. Хамгийн сүүлийн үеийн нэгэн жишээг дурдъя. 

  Манайхан уржигдар үдийн цайны цагаар  "Талх Чихэр” ХК-ийн   хөх тарианы зүссэн хар талхыг шөлтэй хоолны даруулга хэмээн авлаа. Бөөндөө суугаад идэж байтал ажлын маань ах "ёоо” гэж эвгүй дуу алдан  амнаасаа нэг хар юм гаргаж ирэв.  Бүгдээрээ гайхаж хартал,   хумсны толион чинээ хар чулуу  талхнаас гарч ирсэн байв.   Уг нь энэ талхны  орцонд буудайн гурил,  хөх тарианы гурил, цэвэр өсгөвөр зэрэг хүнсний зүйл байхаас байгалийн  чулуу гэсэн юм л лав харагдаагүй дээ. 

Энэ талаар тус "Талх чихэр "ХК-ийн нөлөө бүхий эрхэмтэй танилаар нь дамжуулан холбогдсон юм. Тэрбээр: Бөөгнөрсөн, хатуу юм байна уу? Үйлдвэрлэлийн шат дамжлагын  явцад  цөөн, нэн ховор тохиолдолд  гардаг. Чулуу гарч ирэх учиргүй. Наадахаа маргааш ажил дээр аваад хүрээд ир. Би тодруулаад өгье хэмээн тайлбарлалаа. Маргааш нь буюу өчигдөр  мөн өнөөдөр  бидэнтэй холбогдсонгүй.  Хэрэглэгч нь төртэйгээ хамжаад үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээд байхад хэрэглэгчээ үл ойшоож байгаа мэт хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа алдааны эзэд хэрэглэгчдээсээ уучлалт гуйдаг болоосой. 

А.Баярмаа

Category: Мэдээ мэдээлэл | Views: 524 | Added by: beatbox_battle | Tags: Талх Чихэр ХК талхаа чулуугаар хачи | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]