Main » 2011 » есдүгээр сар » 13 » Тамхинд донтсон сармагчинг хүмүүс яахаа мэдэхгүй байна
5:03 PM
Тамхинд донтсон сармагчинг хүмүүс яахаа мэдэхгүй байна
 

Малайзийн амьтны хүрэээн дэх  Шерлэй нэртэй орангутан сармагчин тамхинд гүн орж, олныг алмайруулаад байна.Хэдгийгээр хүмүүс түүнийг энэ муу зуршлаа хаяхад нь туслахаар оролдож байгаа ч мань орангутан сармагчин тамхи өгөхгүй бол маш их уурлаж бухимддаг болжээ. Хэргийн эзэн Шерлэй сармагчинг Малайзын Өмнөд Жохора мужаас Малаккагийн амьтны хүрээлэнд авч ирсэн нь тамхинд донтох нэг шалтгаан болсон байна.Шерлэйг энэхүү муу зуршлаа хаясаных нь дараа Борнеогийн зэрлэг байгальд эргүүлэн тавих гэж байгаа аж.Сармагчны донтолт нь тийм ч хүнд байдалд ороогүй байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байгаа юм.Малакка хот дахь амьтны хүрээлэнгийн дарга Ахмед Азхар Моххамед мэдэгдсэнээр тус сармагчинг үзэхээр очсон зарим хүн тамхи асааж өгдөг бөгөөд хоол ундандаа сайн, бас ямар нэгэн сэтгэлийн хямрал өвчин мэдрэгдэхгүй байгаа гэжээ "Би түүнийг тамхинд шууд донтоогүй гэж хэлж чадахгүй.Учир нь урьд нь хүмүүс түүний хажууд тамхи татдаг байсан бөгөөд энэ нь түүнийг тамхинд ороход нөлөөлж байгаа байх” гэжээ.Орангутан тамхи татаад байх нь төдийлөн их тохиолддоггүй бөгөөд түүнээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ажээ.Хамгийн хачирхалтай нь Шерлэйг өөрт нь тамхи өгөхгүй ихэд хилэгнэн уурладаг ажээ.Ямар сайндаа л өөрийг харгалздаг амьтны хүрээлэнгийн ажилтны халаасыг байнга тэмтэрч үздэг гэнэ.Гэхдээ амьтны эмч нар зарим төрийн амьтадад тамхи болон архинд донтох үзэгдэл мэр сэр байдгийг тэмдэглэжээ.Тухайлбал гэрийн тэжээвэр амьтад болох нохиой муур тэр байтугай гахай архи, тамхинд донтсон тохиолдол байдаг гэнэ.

Views: 425 | Added by: beatbox_battle | Rating: 5.0/1
Total comments: 1
so l yum bn

IP хаяг :180.235.169.215· 2011/09/13 6:14 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]