Main »
2011 » 11-сар » 2 » Тасалбарын дайнд өртсөн Бодлын хулгайч & Хонгилдон
11:17 AM Тасалбарын дайнд өртсөн Бодлын хулгайч & Хонгилдон |
Социалист
нийгмийн үед өсч хүмүүжсэн хүүхдүүд, ахмад үеийнхэн кинотеатруудын
дэлгэцнээ Орос, Монгол гэсэн хоёр төрлийн кино л үздэг байлаа. Ардчилсан
Солонгос, Япон, БНХАУ-ын дээхнэ бүтээгдсэн кинонууд хаа нэг гарах нь
үзэл суртлын хүлээсэнд боомилогдсон тухайн цаг үедээ нэн сонин. 80-аад
оны сүүлээр цоо шинэ өнгө төрх, шийдэл бүхий нэгэн кино хот, хөдөөгийн
кинотеатруудад гарч, орон даяар явган сенсаци тарьсан билээ. Цэнхэр
алчууртай тулаанч залуугийн тухай өгүүлэх "Хонгилдон” киноны билет тэр
хэдэн сарын хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйлсийн нэг байв. Залуусын
дундахь өрсөлдөөний сэдэв нь "Хонгилдоныг хэдэн удаа үзсэн бэ?”. Тав,
зургаа, 25 удаа үзсэн хэмээн ярилцаж, толгой
сэгсэрнэ. Одоо бодоход Хонгилдон зүгээр л нэг үлгэрийн кино. Харин
хүмүүсийн тархинд хувьсал үгүйлэгдэж байжээ гэдгийг үйлдэл ийнхүү
гэрчилдэг. Манайд ч мөн ялгаагүй. Кино урлаг хөгжиж байна. Бүгд шинийг,
сайныг, уран бүтээл шиг уран бүтээл хийхийг эрмэлзэж ирсэн. Гэвч кино
урлагийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт үнэхээр хомс учраас доголдол
их байлаа. Хэдхэн хоногийн өмнө "Тэнгис”, "Өргөө” кинотеатрт нэгэн
зэрэг нээлтээ хийсэн "Бодлын хулгайч” монголын уран сайхны киноны
тасалбарын борлуулалт сүүлийн хэдэн жилийн рекордыг эвдэх шинжтэй гэж
кино судлаачид ярьсан. Эх, үрийн элбэрэл хайр, сайн муу явдлын үйлийн
үрийг харуулсан энэ бүтээл гүнзгий утга агуулгатай. Ахмад, дунд, өсвөр
насныхан гээд аль ч үеийнхэн тус бүтээлийг олон дахин үзэж буйгаараа дээр өгүүлсэн жишээнээс давуу талтай. "90 сая”-ын
Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн "Бодлын хулгайч” киног хөдөө, орон
нутгийн үзэгчдэд ч хүргэнэ гэж уран бүтээлчид ярьж байналээ. "Бодлын
хулгайч” киноны ерөнхий продюссероор А.Уянга ажиллаж, Ж.Сэнгэдорж
найруулан, СТА Б.Амарсайхан гол дүрийг бүтээсэн юм.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 640 |
Added by: beatbox_battle
| Tags: Тасалбарын дайнд өртсөн Бодлын хулг
| Rating: 0.0/0 |