Main » 2011 » 11-сар » 10 » Татвараас бултдаг дуучдыг Т.Ариунаа тэргүүлэх нь
9:58 PM
Татвараас бултдаг дуучдыг Т.Ариунаа тэргүүлэх нь

"Шоу тоглолт хэсч, найр наадмаас олдог ашиг орлогоороо ингэж тансаг амьдарч байна” хэмээн гайхуулах дуртай урлагийнхан татвараас бултах дуртай сүрхий нөхөд аж. Баяр ойртохоор л болсон, болоогүй тоглолт хийж халаасаа түнтийлгэж авдаг уран бүтээлчдийг хэрхэн татвараа төлж байгааг мэдэхэд бэрх. Харин тансаг хаус, үнэтэй машинаа сурталчлан, өмссөн зүүснээ хачирхаж явдаг тэднийг зохих байгууллагаас нь шалгах гэхээр усанд хаясан чулуу шиг л алга болчихдог гэнэ. Ийм л хэдэн зартай нөхдийг гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тэргүүлэх болсоор багагүй хугацааг үдэж байгаа аж. Түүн рүү утас цохиж, учир байдлыг нь хэлэхээр дөнгөж саяхан л уриалгахан сонсч байсан хүн чинь шууд л бухимдан "Би тэр Ариунаа чинь биш ээ” гэж ирээд тасалдаг гэх. Энэ арга барилыг нь цаг алдалгүй сурч авсан рок попынхон ам л нээвэл "Би биш” гэдэг зуршилтай болоод байгаа гэнэ. Ичих булчирхай нь ажиллахаа больсон уран бүтээлчидтэй халз тулбал арай өөдөөс "Би биш ээ, тэр чинь” гэчихээд эргэж ч харалгүй гүйж мэдэхээр л юм байна. Ядаж мань С.Жавхлан шиг "Би хэдэн ном гаргаж, буяны үйлс хийгээд татвараа төлж байгаа” гэсэн бэлэн хариулттай болмоор юм даа, тэд нар.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 700 | Added by: beatbox_battle | Tags: Татвараас бултдаг дуучдыг Т.Ариунаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]